Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Гэргий хүний чадамжын тухай хүргэж байна. Эмэгтэй хүний эрчим энергиэр дамжин эр хүнд амжилт таатай зүйлс татагдан ирдэг. Эмэгтэй хүний эрчмээр дамжин эр хүнд цэцэглэлт эсвэл уруудалт доройтлын аль аль нь ирэх боломжтой.

Эмэгтэй хүн ертөнцийн нарийн дээд хүч, энергитэй холбоотой байдаг. Бодож төлөвлөсөн зүйлс нь илүү түргэн бүтэж байдаг. Хэрэв эхнэр хүн гэр бүлийн амьдрал эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байвал эр нөхөр нь бодсоноо биелүүлэх амжилтанд хүрэх боломж асуудалтай болдог.
Тиймээс ухаалаг эрчүүд эхнэртээ хүндэтгэлтэй хандаж өөрийн замыг чөлөөлж байдаг. Тэд сэтгэл хангалуун жаргалтай эхнэр, өөрийнх нь амжилт, сайн сайхны эх булаг гэдгийг мэддэг. Ухаалаг эхнэр эр нөхрөө амжилттай явуулахын тулд хэрэглээ хэрэгцээний хязгаараа мэдэж, ханашгүй сэтгэлийн бирд зангаасаа болгоомжилж эгэл даруу зантай байдаг.
Эхнэртэйгээ хүндлэлгүй харьцснаар эр хүний аз хийморь нүүр бууруулдаг. Учир нь эмэгтэй хүний бодол эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү хүчтэй. Өөрийнхөө болоод эр нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх чадвартай байдаг. Эмэгтэй хүн жаргалтай сэтгэл хангалуун байх үед эр нөхрийнх нь ажил үйлс бүтэлтэй байдаг.
Мөн түүний өмнө бүхий л үүд хаалга нээлттэй аз завшаан үргэлж дагаж байдаг. Эмэгтэй хүний сэтгэл ханамжтай амьдралд амжилт таатай зүйлс татагдан ирдэг аж. Тиймээс ухаантай нөхрүүд эхнэрээ сэтгэл дүүрэн аз жаргалтай байлгаж байж миний амжилт дүүрнэ гэдгийг мэддэг ажээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj