Home » Нуруугаа хайрлая: Зөвхөн 1 цэг дээр дараад НУРУУГАА хайрлаж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Нуруугаа хайрлая: Зөвхөн 1 цэг дээр дараад НУРУУГАА хайрлаж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

by Aurora

Нурууны үйл ажиллгааг дэмжиж, цусны эргэлт сайжруулах био идэвхт цэгэн дарлагыг өдөр тутамдаа хийж сураарай.
Учир нь хүний нуруу өдрийн турш хамгийн их ачаалал авдаг байна. Өдрийн турш суух, явган зогсох нь нуруунд ачаалал их өгдөг. Тиймээс  био идэвхт цэгээ идэвхжүүлэх нь нурууны үйл ажиллагааг сайжруулж,  үйл ажиллагааг нь дэмждэг гэдгийг та мэдэх үү?

 

Нурууны био идэвхт цэгийг өөртөө хийгээд заншвал хамгаалах тогтолцоо сайжирч нурууны суулт өгөх зэргээс сэргийлж чадна. Шинжлэх ухаанаар нотлогдсон арга юм.  Тэгвэл нуруугаа  хэрхэн дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжих вэ? Энэ нь их энгийн арга юм.

Та бидний танилцуулах  аргыг хийж үзээрэй. Энэ таны нурууны үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно.  Бид хөлийн тавхайд орших нурууны био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд  дарлага хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодтой байдаг.

 

Хүн хөлөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Агаарын бохирдолтой энэ үед энгийн аргаар уушгиа хайрлаарай.

#1 Бэлтгэх арга

Орц:

  1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
  2. Халуун бүлээн ус
  3. 1 халбага давс, хужир, сод / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

 

  1. Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг тань гаргаж тайвшруулна.
    Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу био идэвхт цэг дээр дарлага хийж өгөөрэй.
  2. Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номоос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Цусан хангамж хэдий чинээ сайн байна төдий чинээ бүх биеийн цусан хангамж сайн байдаг билээ. Нуруугаа хайрлах ийм энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

 

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!