Home Өвгөдийн сургаал Намсрай бурханы зүрхэн тарнийг урин уншсанаар, таны нас буян, эд эдлэл арвидан дэлгэрч, худалдаа наймаанд ашиг тус орлогын үүд нээгдэж,  олсон орлого тань түм бумаар үржинэ.

Намсрай бурханы зүрхэн тарнийг урин уншсанаар, таны нас буян, эд эдлэл арвидан дэлгэрч, худалдаа наймаанд ашиг тус орлогын үүд нээгдэж,  олсон орлого тань түм бумаар үржинэ.

by Aurora

Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ “ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм.

 

“Одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямба өгч “үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ. Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч “ анчин ахаа тэр үнэгний амийг аврах байж болох уу ” гэж гуйж гэнэ.

Тэгсэн чинь анчин “одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулав. Тэгэхэд Намсрай “та тэр үнэгийг амь аврабал бол би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ.

Тэгээд Намсрай хүү замаа хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд “Амийг минь аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. Хэрэв танд ямар хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч “үүдээ нээ” гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ.

 

Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гэрийн зүг явжээ. Өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй байв гэнэ.

Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод “хаалгаа нээ” гэтэл нэг том дуутай мэлхий гарч ирээд “та хүрээд ирэв үү, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй ” гээд баахан шуугиж байснаа “одоо нүдээ нээ” гэхэд нь нүдээ нээвэл нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ.

Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд “та сайн ирэв уу, та намайг таньж байна уу” гэж асуусанд Намсрай “танихгүй байна” гэж толгойгоо сэгсэрч гэнэ. Тэгэхэд нөгөө залуу “би үнэгт хувилаад явж байтал та миний амийг аварсан биз дээ, энэ бол лусын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг заав.

Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрдэнийн цэцгээр юу хүссэн бүхнээ бүтээж , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг ч домог бий.

 

Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгыг дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ.

Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан торгон хувцас дөрвөн шулмасын дайныг асар ялах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг

үлгэр бөгөөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ.

 

Өөр нэгэн домогт Намсрай бурхан эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх нь ч байдаг.

Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялагын эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзсэглэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр огтоно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино.

Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзсэглэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Шарын шашны ёсоор Намсрай нь:

 

  1. Очирваань ядамын зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус
  2. Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч
  3.  Шарын шашны гурван төрлөхтний нэгийг хамгаалагч
  4. Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм

Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг. Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсыг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ.

Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм.

Намсрай бурхны зүрхэн тарни: УМ ВЭЭ СУУХАА УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА. Өлсөх ба цангах, үгүйрэн хоосрон ядуурах , ажил үйлсийн доройтол ,зовлон бүгдээс хагацуулж хүсэл бүхэнг биелүүлхийн төлөө тахин шүтдэг .
Намсрай нь ах дүү найман намсрай гэж байдаг бөгөөд бүгд ертөнцийн эд баялаг буян хишгийг сахин хамгаална.

Намсрай бурханы зүрхэн тарнийг урин уншсанаар, таны нас буян, эд эдлэл арвидан дэлгэрч, худалдаа наймаанд ашиг тус орлогын үүд нээгдэж,  олсон орлого тань түм бумаар үржинэ. Намсрай бурханы 8 шадар: Намсрай нь Очирваань бурхны сахигч дагагч сахиус тул хамтад нь бүтээхдээ Очирваань бурхныг орой дээр нь залан бүтээдэг. Намсрай бурханы лагшин дүр:

 

  • Алтан шар төрхтэй.
  • Мэлмий нь том дүрлэгэр.
  • Намсрай бурхан хулганаруу , хулгана нь -арсланруу , арслан нь Намсрай бурханруу харсан.
  • Амаа жимийн үл ялиг жумалзсан төрхтэй
  • Лагшин нь баатрын хөө хуяг асааж сүр хүчийн бэлэгдэл хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилж суусан
  • Баруун мутартаа ядуу хоосонг арилгаж хишиг буянг дэлгэрүүлэгч туг жанцанг зүрхэн тушаа барьсан.
  • Зүүн мутарт хүслийг хангагч их эрдэнээр бөөлжиж буй Нэүли хэмээх хулгана барьсан байдаг байна.

 

Эх сурвалж: Монголын бурханы шашин

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!