Home » НОЙРГҮЙДЛИЙН ЭСРЭГ ШИДЭТ ЖОР: нэг цэг дээр дараад л та 5 минутын дараа унтана

НОЙРГҮЙДЛИЙН ЭСРЭГ ШИДЭТ ЖОР: нэг цэг дээр дараад л та 5 минутын дараа унтана

by Aurora

Бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ.
Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг.

 

Биологийн цагаараа унтаж, сэрж байвал нойр хэвийн байна гэсэн үг. Харин хэт орой унтаж, оройтож сэрэх нь бие организмд өөрчлөлт оруулах, нойрны эмгэг үүсгэх нөхцөл болдог байна.  Хангалттай сайн нойр авах нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах хамгийн чухал хэсэг юм.

Гэхдээ нойр нь зөвхөн сэтгэцийн эрүүл мэнд гэлтгүй өөр бусад зүйлд ч мөн томоохон нөлөө үзүүлж байдаг. JAMA Psychiatry-д нийтэлснээр бол хүн орой унтах цагаа 1 цагаар урагшлуулж, өглөө босох цагаа 1 цагаар хасах нь депресс буюу сэтгэл гутралд өртөх эрсдлийг 23 хувиар бууруулдаг гэнэ. Энэ нь өөрөө өглөө эрт босох нь ашигтайг харуулсан шинжлэх ухаанч баталгаа юм.

Хүний нойр нь сэтгэл санаа, тархины үйл ажиллагаатай холбоотой.  Тархи чухал эрхтэн учраас хамгийн найдвартай цусан хангамжтай байдаг. Тархины цусан хангамжийг сайжруулах иллэгийг хийгээд 5 минутын дотор сайхан амраарай.

 

Та бидний танилцуулах  аргыг хийж үзээрэй. Нойрны үйл ажиллагааг дэмжиж, дархлааг сэргээх төдийгүй эрч хүчтэй, өөдрөг амьдрахад туслах болно.  Бид хөлийн тавхайд орших нурууны био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаж байх хэрэгтэй.

Хөлийн уланд  дарлага хийснээр амин чухал эрхтнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Эрхтэн бүр өөрийн тухайлсан 5 махбодтой байдаг.

Хүн хөлөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Агаарын бохирдолтой энэ үед энгийн аргаар уушгиа хайрлаарай.

#1 Бэлтгэх арга

 

Орц:

  1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
  2. Халуун бүлээн ус
  3. 1 халбага давс, хужир, сод / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг тань гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд доорх видео бичлэгт үзүүлсэн дагуу био идэвхт цэг дээр дарлага хийж өгөөрэй.

Хөл бол хүний 2 дахь зүрх юм.  Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номоос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Цусан хангамж хэдий чинээ сайн байна төдий чинээ бүх биеийн цусан хангамж сайн байдаг билээ. Нойр сайжруулах байгалийн энгийн аргыг өдөр тутамдаа ашиглаж хэрэгтэй үедээ хэрэглэж сураарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Дараах виедо бичлэгээс иллэгээ сураарай.

 

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!