Та үүнийг мэдэх үү? Хүн нүд, чих, хөлөөсөө эхэлж хөгширдөг.
Нүднийхээ эрүүл мэндэд анхаарахгүй бол утас, компьютерийн хэрэглээнээс болоод сүүлийн үед хүмүүсийн нүд амархан ядардаг болж байна.

Өөрийнхөө нүдийг арчлах аргийг Та бүхэндээ хүргэж байна. Нүдний үйл ажиллагаа сайн байх, нүдний гал сайн байх нь цаагуураа тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. Нүд нь хүний 5 мэдрэхүйн нэг болох харах мэдрэхүй. Тиймээс нүдээ сайн арчлах нь зөвхөн нүдний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм.
Нүдээр хүний бие эрхтэнийг шинжиж болдог “нүд бол хүний биеийн толь” хэмээн ярьдаг. Нүд шарласан бол элэг муу байгааг илтгэж байдаг. Нүд хамгийн жижигхэн хялгасан судсуудтай учираас хүний бие өвдөж, хүндрэхэд эмч нар нүдний уг дурандуул гэж хэлдэг. Хялгасан судсуудын үйл ажиллагаа ямар явагдаж байна гэдгийг нүдний угаар харж болдог.
Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар нүдээ энгийн байгалийн аргаар хараагаа өдөр тутамдаа сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Хүүхдүүдийн хувьд зурагт үзэх, хичээл хийх, утас үзэх зэрэг нь нүдэнд ихээхэн ачаалал өгдөг учир нүдийг амраах шаардлагатай.
Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Харах мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол био идэвхт цэгийг идэвхжүүлэх юм. Мөн байгалийн сайхныг харуулах, сайн сайхан зүйлсийг харуулах, нүдийг амраах юм.
Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?
#1 Бэлтгэх арга
Орц:
- Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад…/
- Халуун бүлээн ус
- халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/
# 2 Хийх арга
Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн 8 гэсэн нүдний био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.
Мөн энэхүү цэг дээр дарахад хөндүүр, өвчтэй мэдрэгдэж байвал тухайн эрхтэн буюу нүд тань асуудалтай байгааг илтгэж байгаа юм. Нүдээ хайрлаарай. Хөл бол хүний 2 дахь зүрх юм. Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.
Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Виедо бичлэгээс иллэгээ сураарай. Ном захиалах утас: 8968-1088. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Та захиалахыг хүсвэл утасны дугаараа пм-р эсвэл комментоор үлдээнэ үү. Танд талархлаа.
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном