Home » Хүн нүд, чих, хөлөөсөө эхэлж хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад ЧИХНИЙ сонсголоо сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Хүн нүд, чих, хөлөөсөө эхэлж хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад ЧИХНИЙ сонсголоо сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

by Aurora

Та үүнийг мэдэх үү? Хүн нүд, чих, хөлөөсөө эхэлж хөгширдөг.

Сонсох нь маш чухал мэдрэмж бөгөөд ялангуяа зарим нэг шалтгааны улмаас харж чадахгүй байгаа хүмүүст, мөн үүнээс хамааралтай олон амьтдад, тухайлбал эргэн тойронд нь өөр амьд оршнол байгааг сэрэмжлүүлж хөгжүүлдэг.

 

 

Хүний хувьд сонсгол нь өөр хүний ​​бидэнд хэлж буй зүйлийг сонсох боломжийг олгодог тул сонсгол нь харилцааны зайлшгүй чухал элемент юм.  Нэмж дурдахад, бусад мэдрэхүйн хувьд ч адил сонсох чадварынхаа ачаар бид эргэн тойронд болж буй үйл явдлыг илүү сайн мэддэг болно. Бидний чих бас тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж, өдөржингөө “толгой эргэх “ээс сэргийлдэг.

Өөрийнхөө чихний сонсголыг сайжруулах аргийг Та бүхэндээ хүргэж байна. Чихний сонсгол сайн байх нь  цаагуураа тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг.  Чих нь хүний 5 мэдрэхүйн нэг болох сонсох мэдрэхүй. Тиймээс чихээ сайн арчлах нь зөвхөн чихний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм.

Чихээр хүний мэдрэлийн үйл ажиллагааг шинжиж болдог “ядаргаа их байх нь чих шуугих” нэг нөхцөл юм.  Та хөлийн улдаа дарлага  хийж суралцсанаар чихээ энгийн байгалийн аргаар сонсголоо сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Хүүхдүүдийн хувьд  удаан хугацаагаар  зурагт, утас үзэх зэрэг нь  чихэнд ихээхэн ачаалал өгдөг учир чихнийг нь  амрааж байгаарай.

 

Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Сонсох мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол био идэвхт цэгийг идэвхжүүлэх юм. Мөн байгалийн чимээ анирдах, голын чимээ сонсох, чимээгүй орчинд 1-2 цаг амрах  нь чихийг амрааж өгнө.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

  • Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
  • Халуун бүлээн ус
  • Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

# 2 Хийх арга

 

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн 9 гэсэн чихний био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Мөн энэхүү цэг дээр дарахад хөндүүр, өвчтэй мэдрэгдэж байвал тухайн эрхтэн буюу чих тань асуудалтай байгааг илтгэж байгаа юм. Чихээ хайрлаарай. Хөл бол хүний 2 дахь зүрх юм. Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Виедо бичлэгээс иллэгээ сураарай. Танд талархлаа.

 

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!