Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ажээ.
Дуулах нь биед “тохирсон зөв“ хэлбэлзлийг биед өгснөөр амьдралын хүч тэнхээг нэмэгдүүлдэг. Дуулах үед хүний тархинд тусгай химийн бодисууд нийлэгжсэнээр бид тайван, жаргалыг мэдэрдэг.

Дуулах нь улаан хоолойн цусны эргэлиийг сайжруулснаар улаан хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүүний орчим байх лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг. Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажиллаж эхэлдэг, ой санамж сайжирдаг, мэдээллийг бүгдийг амархан хүлээн авдаг.
Дуулах нь амьсгалын дасгал, гимнастик болдогоороо уушигны өвчлөлийг эдгээхэд хэрэгтэй байдаг, цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлийн тоо хэмжээг бууруулдаг. Тогтмол дуулснаар хүний биеийн дархлааг илэрхийлдэг иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.
Ээрэх түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг ба ярианы дикц сайжирдаг байна. Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.
Охидуудад хэрэгтэй зөвлөгөө. Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг. Иймд мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг гэнэ шүү.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Enkhee Enhuush