Үр хойчоо бодож үнэн зөв амьдраарай.
Үнэн үгийг сонсоод Үйл юуг нь тандахаар Хүмүүн бүхэн Хөрст дэлхий дээр Мөр үлдээх гэж Үр үлдээх гэж Мөнхрөх гэж ирдэг болохыг ухсан.

Хүн хүнд хэтэрхий их сэтгэл гаргаж хариуд нь түүн шигээ сэтгэл хүсээд л бурууддаг. Хэмжээтэй хайрла. Хязгаартай харьц. Үйлийн үрийн хариу нь үсний ширхэгээс ч нарийн тооцогддог юм шүү. Хань сайтай байх аз жаргал. Хадам сайтай байх нь агуу их тансаглал юм.
Амьдрал гэдэг бол гашуун үндэсний амтат үр жимс. Гашуун үндсийг нь амтлахгүй бол амтат жимсийн ч бас амталж чадахгүй. Чадалгүй хүн бусдад атаархдаг. Өөртөө итгэлгүй хүн бусдыг харддаг. Өөдгүй хүн өрөөлийг муулдаг. Хийх ажилгүй хүн хов ярьдаг. Төрөлхийн ухаан ямар ч боловсролыг орлож чадна.
Харин ямар ч боловсрол төрөлхийн ухааныг орлож чадахгүй. Залруулж болох тохиол аваас, Уурлаж ундууцах хэрэг юун, Залруулж болшгүй тавилан бол, Уурлаж ундууцлаач нэмэр юун. Найз байна гэдэг наалдаж гүйх дээ биш нэгийгээ нөхөж, түших дээ л утга учир нь буй юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj