Home » Хайрыг нэрдэг байгаарай: Савлаж уурсахдаа элгээ гамнадаг байгаарай Сандарч тэвдэхдээ зүрхээ аргаддаг байгаарай

Хайрыг нэрдэг байгаарай: Савлаж уурсахдаа элгээ гамнадаг байгаарай Сандарч тэвдэхдээ зүрхээ аргаддаг байгаарай

by Aurora

Хайрыг нэрдэг байгаарай:  Салж нийлэхдээ ч хүндлэх сэтгэлтэй байгаарай Сарвайж чичлэхдээ ч өрөвдөх сэтгэлтэй байгаарай
Саагиж шуугихдаа ч санаагаа цэгнэдэг байгаарай Сагаж даврахдаа ч ухаанаа тэмтэрдэг байгаарай Сажилж гэлдрэхдээ алсаа хардаг байгаарай

 

Саарч сулрахдаа итгэлээ өрддөг байгаарай Савлаж уурсахдаа элгээ гамнадаг байгаарай Сандарч тэвдэхдээ зүрхээ аргаддаг байгаарай Сайрхаж гайхуулахдаа атааг боддог байгаарай Саймширч найзлахдаа арыг нь даадаг байгаарай Санаж сэрэхдээ утгыг хөөдөг байгаарай Саатаж амьдрахдаа хайрыг нэрдэг байгаарай!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!