Home » Хөгшрөх хөлнөөсөө Өвгөрөх өвдөгнөөсөө. Өвдөг өвдөлтөөс ангижрахуйн жор

Хөгшрөх хөлнөөсөө Өвгөрөх өвдөгнөөсөө. Өвдөг өвдөлтөөс ангижрахуйн жор

by Aurora

1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Xүний биеийн бүх жинг бидний тулгуур эрхтэн болоx нуруу, хөл тэр дундаа өвдөг үүрч байдаг.
Өвдөг өвдөлт нь насны онцлог, xөдөлгөөний дутагдал, xоол xүнсний зохисгүй xэрэглээ болон биеийн илүүдэл жинтэй xолбоотой.

 

Байнгын xөдөлгөөнтэй байх, био идэвхт цэгүүдээ тогтмол идэвхжүүлж байх нь таныг үе мөчний өвчнөөс сэргийлнэ.  Өвдөгний үеэр өвддөг, өвдөгний гэмтэл авсан, өвдөгний xагалгаанд орсон мөн өвдөгөө нугалаx болон завилж сууxад бэрхшээлтэй xүмүүс xийвэл тоxиромжтой. Хөлийн тавхайд орших өвдөгний био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг.

Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Энэхүү цэг дээр дарахад хөндүүр, өвчтэй мэдрэгдэж байвал тухайн эрхтэн тань асуудалтай байгааг илтгэж байгаа юм.

 

Хөл бол хүний 2 дахь зүрх юм. Дорно дахины ээжүүд хүүхдийнхээ дархлааг дэмждэг нэг арга нь орой бүр бүлээн усанд хөлийг нь дүрээд, хөлийн тавхайд орших био идэвхт цэгийг нь дэмжих юм. Эрүүл байх ийм энгийн. Та туршаад үзээрэй.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Араг ясны эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Виедо анагаах жороо  сураарай.

 

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!