1 удаа хөлдөө дарлага хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Хөлийн улны бүх цэгийг харвал хүний бүх эрхтэн тогтолцоо бүгдээрээ оршдогоороо нээн гайхалтай юм. Цэг гэдэг нь төрсөн цагаас өөрийн бие махбодод байрласан тодорхой хүчийг агуулсан хонхор цэг юм. Дотоод эрхтэн болон мэдрэл, оюун санаа, цусны эргэлт зэрэгт гаж нөлөө гарвал цэг нь аюултай дохио үүсгэдэг.
Эдгээр цэгийг анагаах ухаанд маш эртнээс нээж мэдсэн бөгөөд хүний хөлийн улаар эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж болно гэж үздэг. Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ иллэг хийх нь хамгаас тустай.
Дорно дахины анагаах ухаанд хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр нүдний гал буурахгүй, нуруунд бөгтөр орохгүй, царайны өнгө гэрэлтэж, билэг оюун ухаан балрахгүй хэмээсэн байдаг.
Хөлийн тавхайд орших бичлэгт үзүүлсэн био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном