Home » Үс муу бол зүс муу Үүд муу бол гэр муу. Үс нь хүний хий бие аураны суурь болж мэдээлэл эрчмийг холбож байдаг. Тиймээс сэвээ хаядаггүй, шатаадаг

Үс муу бол зүс муу Үүд муу бол гэр муу. Үс нь хүний хий бие аураны суурь болж мэдээлэл эрчмийг холбож байдаг. Тиймээс сэвээ хаядаггүй, шатаадаг

by Aurora

Үс нь хүний хий бие аураны суурь болж мэдээлэл эрчмийг холбож байдаг. Тиймээс сэвээ хаядаггүй, шатаадаг.Үс муу бол зүс муу Үүд муу бол гэр муу Монгол ардын зүйр цэцэн үг буй.  Дээрх цэцэн үгээр бол үс зүсээ засаж яв, үүд гэрээ өөд нь татаж яваарай гэсэн үг л дээ.

 

Ялангуяа охид бүсгүйчүүдийг үсээ задгай тавихад нэг их таатай ханддаггүй л дээ. Надад таалагдах гэж бас үсээ сүлжих ч алба үгүй. Гэхдээ нэг учир байна аа. Монголын тэжээхүй ухааны онолоор бол үс бол цусны цэцэг. Үсээ хайрлана гэдэг цусаа, цаашлаад цусаар тэжээгддэг биеэ хайрлаж буй хэрэг. Хар үгээр хэлэхэд цус төгөлдөржөөд ирэхээр үс нь цэцэг мэт ургаж байгаа гэсэн утга.

Цусны гол тэжээл бол төрсөн нутгийн шимт рашаан ус. Мөн үс нь хий биений эрчим энергийн холболт, мэдээллийн холбоос болох тул сэвээ хүртэл хаядаггүй шүү дээ. Тийм ч болохоор Тэсийн голын унага хурдан Тэрхийн голын хүүхнүүд гоо гэж Монголчууд хэлэлцдэг.

Үүнийг юугаар батлах вэ? Монголчууд эвгүй зүйл харахаар үс бослоо, толгойтой үс арзайлаа, хуйхны үс өрвийлээ гэнэ. Мөн нас ахиад, ядраад ирэхээр үс цайлаа гэдэг. Хүнд өвчтэй хүний үсийг авдаг нь цусны шимийг татахаас л сэргийлж буй хэрэг. Үсээ задгай тавих нь өвчин олохын эх суурь болж буйг анхаарах болжээ.

 

Ерөнхий боловсролын охидуудыг үсийг сүлжүүлж баймаар л байна. Эцэг эхчүүдээ! Багш сурган хүмүүжүүлэгч нараа!
Эрдэм ном сурч буй хүүхдүүдийн үс задгай байхад ухаан санаа тогтворгүй, гүйлгэн болдог. Амарч байх үед нь задгай тавьж болох л байх. Монгол эмэгтэй хүн анхны шөнөө эр нөхөртөө үсээ задгайлдаг л гэдэг.

Тийм ч учраас охидын үс задгайрвал улс задгайрахын шинж, эр хүмүний сахал задгайрвал үндэстэн садарлахын шинж гэж өвгөдийн сургааль номонд байна аа. Бяруу болоогүй байж бухын баасаар баахын үлгэрээр хүүхэд залуучууд олноороо сахал тавих болжээ.

Харгис ноёны зөөлөн үгнээс хэдэр зарааны үс дээр гэсэн зүйр үг нь муу ч гэсэн өөрийн үсээ арчилж, сүлжиж, боож явах утга юм. Гэзгээ чанга боо. Бүсээ чанга бүсэл гэж нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч Э.Оюун багш хэлсэн билээ. Үс сайхан бол зүс сайхан. Үүд сайхан бол гэр сайхан. Монгол өв соёл мину.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!