Яг үнэндээ чиний инээх шалтгаан, уйлах нулимс, туулах зовлон гуниг, жаргаж цэнгэх, өмсөж зүүх идэж уух нь бусдад өчүүхэн ч хамаагүй. Чиний л явдал суудал мөр шүү дээ. Чамайг нартаас буцахад ойр байсан нь өнчирч шаналахаас биш бусад нь “Эмгэнэл илэрхийлье”,”Ум сайн амгалан болох болтугай” гэх хуурай хоосон чиний тухайд хальт дурьдах үгс их дээ 24 цаг үргэлжлээд дүүрнэ.
Цээжилсэн ганц нэг маани мэгзэмэ амандаа хэлсэн болоод л хөөрхий дөө сайн хүн байсан юмсан. Саяхан тэгж байсан юм ш дээ гээд нээх удалгүй мартана. Чамтай чамгүй хорвоогийн өдрүүд, бүх зүйлс юу ч болоогүй мэт үргэлжилнэ.
Гоё ганган чамин тансаг үнэт зүйлс эдлэж хэрэглээд, хүнээс илүү онцгой гойд идэш уушаар хүнслээд ч, үхэх дээ авч одохгүйгээс хойш тэр их өв хөрөнгө мөнгөөр яах ч юм билээ. Чамайг хайрласан хүнээс өөр хэн ч чамаар дутдаггүй хорвоод чи бид хичнээн сүржин юм бэ дээ.
Уусан цай, өмссөн гутал, шөнө нь угааж арилгах будаг шунхны төлөө хичнээн шунаг юм бэ дээ. Буцахдаа баглаад аваад явж болохгүй зүйлсийн төлөө юутай сувдаг тэмүүлнэ вэ. Хэрэглээ болсон машин техник, хэрэгцээ болсон байр сууцны төлөө нэр нүүрээ барж хөлс хүчээ шавхах хэрэг юу байна.
Хэдэн мянган тонноор нь хог болгоод хаягддаг төмөр тэргээ угааж арчиж, илж таалаад явдаг хэрнээ хэзээд зүрхэндээ тээсээр амьдрах хайраасаа дөлсөөр худлаа нэрлэхсээр хорвоог утгагүй бардаг нь үнэн биз дээ. Өчүүхэн бодсон бодлоо тэнгэрийн юм шиг сэтгэж, Үүрд амьдрахгүй насаа мөнхийн юм шиг санаж, Хэзээ ч хагацаж мэдэх амьдралынхаа эзэн нь юм шиг аашлах юм. Эргэж ирнэ ш дээ.
Дараа төрлийнхөө бэлтгэлийг одоо базааж байна. Явах даа хүн болоод сүнснийхээ боловсролын түвшинг нэг шатаар ахуилж сүнсээ сэрээгээд буц. Ингэтлээ юунд улаарна бэ. Яг одоо олдсон энэ насандаа гал шиг дүрэлзээд. Үүрд амьдрахгүйгээс хойш эгэл энгийн жаргаад буц. Агуу юм энгийн.
Нэр нүүрээ барахгүй энэ л олдсон насандаа хүн шиг яваад, анд шиг нөхөрлөөд, үр нь үлдэх хорвоод зөв л амьдраад ээлжээ өнгөөрөө. Атаа хорсол шунал байвч аав ээж, ах дүү, анд нөхдөө, эргэн тойрныхоо хэн нэгнийг л бүү золиорой. Тэнгэр чамайг өршөөнө өө .
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj