Home » Шинийн нэгний ёслол: Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ.

Шинийн нэгний ёслол: Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ.

by Aurora

Шинийн нэгний ёслол: Шинийн нэгний үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуулд өлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг. Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлах, хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, усанд явах, өдөр хэвтэж нойрсох зэргийг цээрлэнэ.

 

Шинийн нэгний тоглоом наадгай: Шинийн нэгний үдэш “Хоёр бадарчин ба 32 чөтгөр” хэмээн тоглож, өөрөөр хэлбэл математикийн бодлого боддог байжээ. Хоёр бадарчин хөдөө хээр худгийн дэргэд хонох болжээ. Гэтэл шөнө дунд 32 чөтгөр хүрч ирээд хоёр бадарчныг худагт хаяна гэхэд хоёр бадарчин зөвшөөрөөд, харин аль тэнэгээ урьдаар худагт хаях хэрэгтэй вэ гэжээ.

Чөтгөрүүд: Тэнэг хүнээ яаж мэдэх вэ гэж асуув. Тэр амархан. Цөмөөрөө худаг тойроод сууцгаая. Тэгээд нэг захаас нь тоолоход долоо дахь хүн тэнэг болно. Түүнийг авч худагт хаяад байя гэж бадарчин хэлжээ. Энэ бодлогыг чөтгөрүүд зөвшөөрөөд, худаг тойрч суугаад нэг захаас тоолон долоо дахь хүнийг худагт хаясаар, эцэст нь хоёр бадарчин үлдсэн байна.

Шинийн нэгэнд таадаг эртний уламжлалт таавар буюу бодлогыг та нар ч бас таагаад үз. Үүнд, 32 ижилхэн зоос бас хоёр өөр зоос аваад аяга тойруулан өр. Тэгээд хаанаас нь яаж тоолбол хоёр бадарчин буюу хоёр өөр зоос долоо дахь тэнэг болохгүйг бодож ологтун.

 

Цагаан сар нь буяны сар юм. Шинийн нэгэн Бурхан багш заларсан их дүйцэн өдөр, шинийн найман Оточ Манал бурханы номоо номлож заларсан өдөр, шинийн арван таван нь Аюуш бурхны заларсан дүйцэн өдөр ажээ. Эдгээр их дүйцэн өдрүүдэд хийсэн ном, буян мянга, сая, бум тоогоор үрждэг хэмээн айлдсан байдаг.

Цагаан сардаа бэлтгэсэн идээ зоог, эд зүйлсээ адислаж болно. Ум аа хум хэмээсэн нууц тарни номыг гурвантаа уншдаг. Эхний Ум аа хум айлдвараар бидний сэтгэлээсээ бэлтгэсэн идээ ундаа, эд зүйлсэд нөлөөлсөн гадна дотны барцад саад, сэтгэлийн гэм, нян, ариун бус зүйл бүхэн ариусаж сайн сайхан боллоо хэмээн бясалгаж бодно.

Хоёр дахь Ум аа хум хэмээн айлдахдаа тэрхүү идээ будаа маш ихээр өсөн үржиж тоо томшгvй их боллоо хэмээн бясалгана. Гурав дахь Ум аа хум хэмээн уншсанаар эдгээр идээ зоогт тарни, бясалгалын хүч шингэж бүгдийг сэтгэлчлэн бүтээх

 

ариун рашааны шидтэй өргөл тахил боллоо хэмээн сэтгэн бодож бурхан шүтээндээ дээжийг нь өргөж, гэрийн эзэн буюу ахмад хүндээ эхлэн барих буюу түгээн хүртээдэг уламжлалтай. Ийм идээ хүртсэн бүхэн дээдийн рашаан хүртсэнтэй утга нэгэн болдог ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!