Монгол ёс заншил- Монголчууд эрт дээр үеэс нийтээрээ уламжилж даган мөрдөж байгаа хэв журам, ёс, зан суртахуун юм. Өнөө үед халагдсан боловч үнэ хүндтэй хэвээр буй өвөг дээдсийн зан үйлийн уламжлал, эртний заншил. Уг ёс заншилыг дагаж мөрдөхөөс аргагүй зан үйлийн уламжлал, угсаатны өвөрмөц дэг жаяг, өв соёл юм.
Домын ухаан: Хорвоо ертөнц дээрх юмс үзэгдэл, гамшиг зовлонгоос өөрийн бие гэр орон заяа төөргийг хамгаалах, даатгах үүднээс бий болгосон сүсэг бишрэлийн шинжтэй зан үйл юм. Хүн үүссэн цагаас эхлэн байгалиас хараат байсаар ирсэн билээ.
Иймд өөрсдийн ухаан чадлаас хэтийдсэн байгалийн юмс үзэгдэл буюу ган гачиг, зуд, үер зэргийг аргадаж янз бүрийн зан үйл, өргөл тахил үйлддэг байжээ. Энэ нь шүтлэг, сүсэг бишрэлийн үүсэл гарал байсан гэж эрдэмтэд үздэг байна. Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ бяцхан домын арга хамгаалалтаас хүргэж байна.
1. Гэрийнхээ үүдний хаалганы довжооны дотор талаар нь бүтэн нэг захаас нөгөө зах хүртэл нь давс асгах болонүүд хавьцаа сармис зүүх энэ нь муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсоох ба нэлээд удан бохирдсоны дараа хаман авч муу усанд уусган асгах хар нүхэнд хаяаарай.
2. Орой унтахдаа орны доор жижиг саванд ус хийж тавин өглөө асгах шөнө орой гүйдэл их байдаг тул муу бүхэн тэр усанд шингэн уусна гэсэн үг мөн зүүд нойр эвгүйтээд байдаг бол өглөө түүнд шивнэн домноод асгаж болно. 3. Хомоол аргал ганга арцаар хаяа даа гэрээ битүү утаж байх нь түүнд шигдсэн хорогдсон дагасан муу бүхэн холдон арилна. Мөн галдаа болон плиткан дээрээ хаяа даа багахан ганга-арц асаах нь галыг мөн ариулж байдаг.
4. Айл гэрт байх буяны авдар хэмжээ хамааралгүй хоймортоо жижиг гэлгүй авдар байлгаж түүнд 5 хошуу малын дүрс бүхий зураг эсвэл амьтдаар нь байж болно,м4 н бэрх шагай, 5 өнгийн хадаг, 100гр сархад, сур, хадаг, арвай будаа, зоос- цаасан мөнгө, чихэр, 9н эрдэнэ гэх зүйлс хийж байрлуулах нь эд эдлэл идээ ундааг урин дуудан буян хишгийг хураан тогтоож байдаг.
5. Чонын хөрвөс- шинж тэмдэг нь биеийн нимгэн арьстай хэсгээр халгайд түлэгдсэн юм шиг гүвдрүү гардаг. Дом нь орой болохоор өөрийн хогийн шүүрээр гэрийн босгоо шүүрдээд шүүрээрээ тухайн хүнийг гэрийн босгыг дотуур хувцастай нь зогсоож байгаад толгойн оройноос хөл хүртэл нь дээрээс доош шүүрдэнэ.
Хэлэх үг-Хэнээс болов юунаас болов холоос болов уу ойроос болов уу дээрээс болов уу доороос болов уу дэргэдэх бүхнээс болов уу дүрсгүй нэгнээс болов уу тэнгэрээс болов уу газраас болов уу уул моддоос болов уу ус лусаас болов уу танилаас болов уу үл танихаас болов уу айлгүй бүхнээс болов уу маягт нэгнээс болов уу гээд хурай хурай хурайг ширэг ширэг ширэг Эр дом эм дом ингээд зүгээр бол гэж хэлээд үлээ үлээ мэддэг тарниа уншиж болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Хүрмэн Зайран