Home » Зүрх зогсоогүй цагт Зовлон гэж байдаггүй юм Зөрүү , бурууг тэвчиж чадвал Зөвхөн жаргал л тойрдог юм шүү

Зүрх зогсоогүй цагт Зовлон гэж байдаггүй юм Зөрүү , бурууг тэвчиж чадвал Зөвхөн жаргал л тойрдог юм шүү

by Aurora

Уйлмаар үедээ уйлж яваарай Уйтгар чамаас сална Гуньмаар үедээ гуньж байгаарай Гутрал өөрөө зугтана Дуулмаар үедээ дуулж суугаарай Дундуурхан гуниг үргээд нисчихнэ Дурламаар хүндээ дурлаж яваарай Дандаа зүрх ганцаар цохилохгүй ээ Хайрламаар байвал хайрлаж байгаарай

 

Хүний нас хүлээхгүй ээ биднийг Хүссэн үедээ наргиж байгаарай Харвасан цаг хугацаа эргэхгүй ээ Уур бухимдлаар биеэ хороолгүй Ухаан цэлмэг тэнүүн яваарай Уршиг зовлонг урин дуудалгүй Урагшлах замаа гэгээн байлгаарай Зүрх зогсоогүй цагт Зовлон гэж байдаггүй юм Зөрүү , бурууг тэвчиж чадвал Зөвхөн жаргал л тойрдог юм шүү

Эх сурвалж:  О.Батболд Зүрх зогсоогүй цагт

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!