Home » Эдийн сайнаар туйллаа ч хожмын өдрийг мартамгүй Эрлэг дэнслэх цагт алтаар булавч ялгаагүй Эзэн юм шиг тухлаад эргэж морддог тавилантай. Эргүүлэгт цэнхэр хорвоогийн зочин гэдгээ бүү март аа.

Эдийн сайнаар туйллаа ч хожмын өдрийг мартамгүй Эрлэг дэнслэх цагт алтаар булавч ялгаагүй Эзэн юм шиг тухлаад эргэж морддог тавилантай. Эргүүлэгт цэнхэр хорвоогийн зочин гэдгээ бүү март аа.

by Aurora

Ямх чимхийн зайтай үнэн худал нь оршдог Яруу буурал хорвоод айлчин төдий тавилантай  Ядрах задрахын алинд ч мөс чанар нь танигддаг Ялгуун хөх тэнгэрийн бүтээл, та бидэн хүн юм шүү. Үүлэн байвчиг наран жаргаж манддаг нь үнэн.

 

Үндэс нь байваас цэцэг ундаалж ургадаг нь үнэн. Үхэх төрөхийн зарлиг хахууль авдаггүй нь үнэн. Үргэлжлэл болсон үрс минь орчлонд үлдэх нь үнэн. Эдийн сайнаар туйллаа ч хожмын өдрийг мартамгүй Эрлэг дэнслэх цагт алтаар булавч ялгаагүй Эзэн юм шиг тухлаад эргэж морддог тавилантай. Эргүүлэгт цэнхэр хорвоогийн зочин гэдгээ бүү март аа.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: С.Шүрэнцэцэг Бүү март

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!