Бусдаас гэм хайж олоод, муушаан шүүмжилж суухын оронд өөрөөсөө эрдэм хайж, хөгжүүлж, хөдөлмөрлөөд байвал өөрт тань болон бусдад сайн сайхан үр өгөөжөө өгнө.
Өөрөөсөө эрдэм хайж олоод, сайн үр өгөөжийг хөгжүүлээд сурчихвал, бас бусдын эрдмийг олж харах чадвартай болно.
Хэн нэгнийг, аль нэгэн хэсэг хүмүүсийг онцгойлолгүйгээр хамаг амьтныг зовлон үгүй, амгалантай байхыг ерөөж чин зүрхнээсээ энэрдэг нигүүлсэнгүй сэтгэл. Ийм сэтгэлийг л өөртөө төрүүлээд, төлөвшүүлж, суурьшуулж чадвал өөрийнхөө сэтгэлийн зовлон атгаг муу хүлээснээс ангижирч, дээдийн амар амгаланг олж чадна хэмээн мэргэд айлдаад байгаа юм даа.
Энэ бие элэгдэнэ, бүр үйрч үгүй болно. Харин энэ биеэр үйлдсэн муу, сайн үйлийн үрийг элэгдэж устдаггүй сүнс хэзээ нэгэн цагт зовж, жаргаж эдлэнэ. Тиймээс энэ биеэ агшин агшинаар сайн үйлээр л элээх нь ашдын амгаланд хэрэгтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar