Home » Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья. Хэн нэгэн хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья. Хэн нэгэн хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

by Aurora

Эх болсон үзэсгэлэнт дэлхийгээ үр хойч ирээдүйдээ онгон дагшнаар нь өвлүүлж үлдээхийн тулд байгаль дэлхийнээ хамгаалах цаг хэдийнэ иржээ.

Бидний өдөр тутмын амьдрал байгаль орчинд зүй бусаар нөлөөлж, эргээд тэр нь хүн төрөлхтний хожмын ирээдүйд аюул учруулж байгаа юм. Маш энгийн аргуудаас хүүхдүүдээ зааж өгөөрэй.

 

 

Гудамжинд шүлсээ хаяхгүй байх. Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна.

Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй. Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах. Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз.

Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ унтраачих!

 

Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх. Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.

Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих. Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна. Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.

Хогоо ил задгай хаяхгүй байх. Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.

 

Нөхөдтэйгөө хамт явах. Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс  машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно. Угаадсаа гудамжинд битгий асгаарай

Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.

Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья. Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

 

Түлш хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе. Хадаг. Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ?

Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.

Овоог хогийн цэг болгохоо больё. Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их буян үйлдэх болно.

 

Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё. Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй. Алхаж явах аминд тустай. Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.

Машины тосыг хөрсөнд бүү шингээ. Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр амьсгалан хордох аюултай. Салхин сэнс, нарны толь ашиглая. Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.

Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё. Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь. Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчь. Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл. Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.

 

Шүршүүрт түргэн орох. Хэрвээ та шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.

Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх. Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд хог болох нь харамсалтай.

Өнөөдөр хэвлэхгүй байвал. “Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа уншвал ямар байна?

 

Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно. Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ унтраая.

Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай. Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй. Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.

Дугуйгаа хийлэх. Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай. Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.

 

Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх. Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг холбоодтой нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.

Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох. Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна гэдэгт итгэж болно.

Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах. Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.

 

Хог дахин боловсруулах төв нээх. Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно. Салаа замаа багасгацгаая. Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.

Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх. Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин бохирдох сөрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.

 

Модон жорлонгоо сайжруулья. Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас Эко жорлон болгож болно. Таны санал юу вэ? Бидэнтэй санал хүсэлтээ бичээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: creativemongolia.com

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!