Home » Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Бөөрний дээд булчирхай үйл ажиллагааг дэмжих шидэт цэг

Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Бөөрний дээд булчирхай үйл ажиллагааг дэмжих шидэт цэг

by Aurora

Хүний биед дотоод шүүрлийн  7 булчирхай бий.  Тэдгээр нь өөр өөрсдийн үүрэгтэй.  Бөөрний дээд булчирхай гэж юу вэ? Энэ нь таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Бөөрний дээд булчирхай маш чухал эрхтэн.
Бөөрний дээд булчирхайгаас гарах дааврууд нь бидний баяр баясгалан, уйтгар гуниг, сэтгэлийн хөөрөл, ичиж, зовох, дүрсгүйтэх, даруу, төлөв төвшин төрхийг үүсгэн төрүүлдэг хүний зан араншингийн булчирхай юм.

 

Альдострол даавар нь цусны шингэний балансыг барьж, шээсээр хэт их шингэнээ алдахыг зохицуулдаг даавар. Андроген даавар нь эрэгтэй хүний бэлгийн эсийг зохицуулдаг тул бөөрний тамирыг дэмжвэл бэлгийн чалх сайжирна.

Адерналин даавар нь хүний сэтгэл зүйгээс төв мэдрэлийн төвд сэрлийн голомт үүсгэж, бөөрний булчирхайд очиж, адерналин дааврыг үүсгэнэ. Энэ даавар нь стрессийг даван туулахын тулд ялгардаг. Энэ даавар нь ялгарснаар цусанд орсноор судсыг агшааж, зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлсэнээр амьсгаадуулж өгдөг.

Хэрэв хүн байнгын стресс, уур бухимдалтай байвал, судас нарийсч зүрх судасны өвчлөл үүснэ. Glucocorticoid даавар нь дархлаа дарангуйлдаг даавар. Харшлын урвалыг дарангуйлдаг ба үрэвслийн үед үрэвслийг дарангуйлдаг учир дааврын эсрэг эм бэлдмэл, тосыг гарган авдаг.

 

Хэт их дархлааг дарангуйлвал гадны биет орж ирж, бие өвчлөмтгий болно.Хөлийн тавхайд орших бамбай булчирхайн био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ.

 

 

Эх сурвалж: Алтан Мутырн Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!