Home » Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, анаагах шидэт цэг

Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, анаагах шидэт цэг

by Aurora

Хүний биед дотоод шүүрлийн  7 булчирхай бий. Тэдгээр нь өөр өөрсдийн үүрэгтэй.  Хүнд дотоод шүүрлийн 7 булчирхай байдаг. Түүний нэг нь нойр булчирхай юм. Нойр булчирхай нь гадаад, дотоод гэсэн 2 шүүрлийн хэсэгтэй.

 

Гадаад нь хоол боловсруулалтанд оролцдог, Дотоод нь бодисын солилцоонд оролцоно. Инсулин нь нүүрс усны солилцоог зохицуулна. Бета эснээс инсулин ялгардаг. Хүн сахарлаг, чихэрлэг юм идэхэд инсулин цусанд орсон байгаа хэмжээг нь багасгаж, булчин, тархи, мэдрэлийн эсүүдэд зөөвөрлөн хувиарладаг.

Инсулин нь цусанд сахарыг зохицуулж чадахгүй болсноос сахартай буюу чихрийн шижинтэй болдог.Хөлийн тавхайд орших нойр булчирхайн био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

 

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

 

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!