Ханийгаа муу хэлдэггүй хүнийг Хүний дээдээр шагнадаг гэнэ Хазайхад нь түшдэг хүнийг Хамгийн сайхантай золгуулдаг гэнэ Байгаадаа хангалуун хүнийг Буян үргэлж дагадаг гэнэ Бусдыгаа үнэлж мэддэг хүнийг Бүхий л сайхантай учруулдаг гэнэ
Ач тусыг мэддэг хүнийг Ашидын ерөөл ивээдэг гэнэ Амьдрал аа хайрлаж явдаг хүнээс Амны хишиг салдаггүй гэнэ Хайрыг хайрлаж чаддаг хүнийг Ханийн заяа орхидоггүй гэнэ Журмыг сахиж эрхэмлэдэг хүнийг Жаргал үргэлж хүрээлдэг гэнэ Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг. Байгаадаа хангалуун хүнийг буян үргэлж дагадаг гэнэ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Дөчин нэгэн чулуу пэйж хуудас