Home » Мод үндэснээсээ өгөршиж Хүн хөлнөөсөө өтөлдөг Хэрхэн дархлаагаа дэмжих вэ? Зөвхөн нэг цэг дээр дараад дархлаагаа дэмжээрэй

Мод үндэснээсээ өгөршиж Хүн хөлнөөсөө өтөлдөг Хэрхэн дархлаагаа дэмжих вэ? Зөвхөн нэг цэг дээр дараад дархлаагаа дэмжээрэй

by Aurora

Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг нэвтрүүлдэг.

Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна.  Дархлааны систем гэдэг нь биеийг гадна, дотны өвчин үүсгэгчээс хамгаалдаг, улсаар төсөөлбөл батлан хамгаалах байгууллага нь гэсэн үг.

 

Дархлааг хэрхэн сайжруулах вэ? Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дараах аргуудаас амьдралдаа хэвшүүлээрэй.

  • Биеийн тамир, спортоор хичээллэх
  • Өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах
  • Байгалийн гаралтай эм бэлдмэл хэрэглэх
  • Витамин С, D, E, В ийн төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэх
  • Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
  • Сайн чанарын өөх тос хэрэглэх
  • Хөлдөө орой унтахын өмнө дарлага хийх

Иймээс дархлаа хэвийн байхад амьдралын зөв хэвшлээс өөр юу ч хэрэггүй юм. Хөлийн улны дарлага бол дархлааг дэмждэг үнэхээр шидэт арга юм. Та ердөө л орой унтаж амрахын өмнө дархлаагаа дэмжээд байхад үнэхээр үр дүн гарна. Цэг гэдэг нь төрсөн цагаас өөрийн бие махбодод байрласан тодорхой хүчийг агуулсан хонхор цэг юм.

 

Дотоод эрхтэн болон мэдрэл, оюун санаа, цусны эргэлт зэрэгт гаж нөлөө гарвал цэг нь аюултай дохио үүсгэдэг. Эдгээр цэгийг анагаах ухаанд маш эртнээс нээж мэдсэн бөгөөд хүний хөлийн улаар эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж болно гэж үздэг.

Хүний мутарт нэмэх, хасах цэнэг оршдог учир өөрийн гараар өөртөө, гэр бүлдээ дарлага хийх нь хамгаас тустай. Дорно дахины анагаах ухаанд хүний хөлийн тавхай дээр байдаг биологийн идэвхт цэг нь насан турш өөрчлөгддөггүй учир эдгээрийг идэвхжүүлснээр нүдний гал буурахгүй, нуруунд бөгтөр орохгүй, царайны өнгө гэрэлтэж, билэг оюун ухаан балрахгүй хэмээсэн байдаг.

 

Бичлэгт үзүүлсэн био идэвхит талбай дээрээ дарлага хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.  Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.  Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ.

Хөлийн улны иллэг нь залуужуулах увидастай. Хөлийн улны дарлага нь өндөр настай хүмүүст зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бөгөөд тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ажээ. Дорно дахинд аав, ээжинйхээ “хөлд нь дарлага хийж өгөх” нь ачийг нь хариулж байна гэж үздэг. Нэг удаа ч гэсэн хөлд нь дарлага хийж өгөөд эмээ, өвөө, аав ээжийгээ баярлуулаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор ном

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!