Home » Удам сайт гэдэг нь гэрийн дэг жаяг өндөртэй гэр бүлийг тодорхойлдог. Гэрийн дэг жаяг нь эцэг эхээс эхтэй бөгөөд дараах зүйлүүдийг хамруулдаг.

Удам сайт гэдэг нь гэрийн дэг жаяг өндөртэй гэр бүлийг тодорхойлдог. Гэрийн дэг жаяг нь эцэг эхээс эхтэй бөгөөд дараах зүйлүүдийг хамруулдаг.

by Aurora

Өөртөө итгэдэггүй хүмүн ханьдаа итгэдэггүй” Гэр бүлийн харилцаа тэр чигтээ итгэл, хариуцлагын харилцаа тул гэр бүлийн орон зайндаа хариуцлагатай байж сурсан хүмүн нийхэмийн нэр нөлөө өндөртэй байдаг. Иймдээ ч: “Биеэ засаад, Гэрээ зас, Гэрээ засаад, Төрөө зас” гэх ухаан буй. Эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садны дунд яригддаггүй ярианы сэдэв, өгүүлэгддэггүй нийхэмийн ухаан гэж үгүй.

 

Бүхий л сэдвээр ярьдаг тул өөрсдийн байх хэм хэмжээ, хамтран байхдаа дагах жаягаа тодорхойлж, өөрөө мөрдөж байвал тухайлчлан хүмүний ёс зүй тэгш хөгждөг. Иймээс ч эрт үеэс удам сайтын үртэй ургаа нийлүүлэх хүсэл бий болсон.

Удам сайт гэдэг нь өнө улбаалан дамжсан гэрийн дэг жаяг өндөртэй гэр бүлийг тодорхойлсон ойлголт болно. Энэ нь нийхэмийн хэм хэмжээний эхлэх цэг учраас тухайн удмаас суралцахын хүсэл болой. Гэрийн дэг жаяг нь эцэг эхээс эхтэй бөгөөд:

 

  • Цэгц
  • Амьдралыг үзэх үзэл
  •  Итгэл бишрэлийн орон зай
  • Удам дамжсан хөг
  •  Удам дамжсан мэдлэг
  • Хүмүний удамших өвчлөл
  •  Хүмүний удамших тэсвэр хатуужил
  • Газар, орон зайн эрх мэдэл
  • Нийхэмийн давхарга
  •  Нийхэмийн хариуцлага гэх 10 чигчид гэр бүлийн дотоод жаяг тогтдог.

Энэ бүхэндээ гэр бүл өөрийн жаягаа тодорхойлж, өнө мөнхөд байхаар тунхаглан амьдрах аваас нэгж гэр бүл дэлхийд мөнх амьдрах бололцоотой. Эх нутаг гэдэг чинь Эцэг эхийн яс цус Өлмий дорх газар чинь Өөрөөс чинь хамаарч мөнхөрдөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Өгүүлэх ухаан судраас

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!