Энерги гэж юу вэ? Энерги оргүй хоосноос үүсдэггүй. Энерги нэг биеэс нөгөө биед шилждэг. Энерги усдаж үгүй болдоггүй. Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм. Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна. Бодис, эд эс, атом молекул бүр энергитэй.
Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергиэр байгалтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх махбодь төдий биш юм.
Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Эрүүл биед амьдралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг. Амьдралын энергийн их нөөцийг байгаль бидэнд өгдөг. Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм.
Хүмүүс бид гар барих зэрэг физик үйлдэл хийгээгүй ч био энергийн солилцоонд байнга орж байдаг. Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалаас хайралсан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна.
Харааны(энерги) хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илрэл юм. Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчлөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.
Шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн арван жил хүн орчлон ертөнц, дэлхийн мэдэх мэдэхгүй бүх бодисыг “матер” хэмээх нэгэн үгээр тодорхойлох болсон юм. Хүн дуран авиа шагайвраар хараад л орчлон ертөнцийн хязгааргүйд итгэж маш жижигхэн орон зайд ч матер буйг нээжээ.
Матерын энэ үй олон төрөл нь өөрийн гэсэн өвөрмөц амьдралаар амьдарч, янз бүрийн хөдөлгөөнд оролцож, бие биетэйгээ харилцан нөлөөлцдөг болохыг хүмүүс яваандаа мэджээ. Энэ бүх матер нь Нүдэнд үл үзэгдэх, үл баригдах, тэгсэн атлаа хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг, бүтцийн хүчээр гүйцэтгэдэг болох нь батлагджээ.
Энэ тодорхойгүй зүйл нь матерын янз бүрийн хэлбэрүүдийг амьдруулж харилцан нөлөөнд оруулдаг ба түүнийг хүмүүс энерги (эрчим хүч) гэж нэрлэжээ. Орчлон ертөнц бол энергиэр дүүрэн та бидний мэдэх цахилгаан энерги, химийн энерги, механик энерги, физик энерги, гэрлийн энерги, дулааны энерги, ухамсрын энерги, сэтгэлийн энерги гэх мэт. Энэ бүх энерги нэгдэл холбоотой. Хүнд энэ бүх энергийн нэгдэл холбоо явж байдаг.
Ургамлын энерги: Ургамал нь энергид нөөцөлж энерги ялгаруулдаг. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Ногоон ургамал нүүрстөрөгчийн хийг шингээж хүчилтөрөгч ялгаруулсанаар агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулж амьд биеийн амьсгалах хүчилтөрөгчийн нөөцийг хэвийн хэмжээнд байлгана.
Ургамал орчлон ертөнцийн төв болох нарнаас энерги аваад цааш нь амьд бүхэнд зориулан энерги боловсруулан гаргах үйлдвэр болдог байна. Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол, бидний биеэс ургамал хоол хүнсээр дамжуулан энерги бий болгож байдаг.Тэгэхээр цөлжиж, экологийн тэнцвэр алдаж буй өнөө үед байгалдаа ойртох үүднээс тасалгаандаа цэцэг тарих нь зөв юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Энергийн гоёл