Home » Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг.

Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг.

by Aurora

Мэдлэг бол хүч, мэдлэг бол баялаг. Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг. Хүнд туулж ухаажих зам. Давж байж эдлэх жаргал. Алдаж байж онох сонголт. Цаг нь ирэхээр учрах тавилан гэж байдаг.

 

Хүн ер нь ах дүү, хамаатан садан найз нөхөддөө чадвал туслаад чадахгүй бол төвөг удчихгүй явах нь хамгийн том тус. Хэн нэгнийг хайхаа зогсоо. Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Зөв хүн нь тань луу очих замаа олоод л ирнэ. Өчигдөр тохиолдсон муу зүйлээ бодож өнөөдрөө бүү сүйтгээрэй.

Түүнийг явуул. Гол өөдөө урсдаггүй шиг. Нас минь буцах биш дээ. Гараас хөтлөх үрс минь. Зөв л амьдарвал болно доо. Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж, дүү шигээ хамгаалж, ээж шигээ хүндлээрэй. Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла.

 

Хүн чанаргүй хүн. Хөөрхөн байгаад ч яахын. Бусдыг дорд үздэг хүн. Боловсролтой байгаад ч яахын. Атаархуу хүн хурдан хөгширч, гомдомтгой хүн өвчилж, уур ихт тэнэг болж, харин хайр хүнийг залуужуулдаг. Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj  Сэтгэлээ нээхүй

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!