Хэнд ч битгий гомд. Уучилж чадах бол уучил, чадахааргүй бол холхон яв.Хүнд гомдож биш, харин өөрийгөө чөлөөлж амьдар. Амьдрал богино, гомдолд хамаг хүчээ өгч байхаар хайрлах ёстой хүмүүсээ хайрла.
Хамаг сайхан бүхнээ зориул. Гомдол бол хуралдах тусам овоорох чулуу мэт. Гомдолыг нөөцлөн хураах тусам таны ноён нуруу нумаран унана. Битгий их гомд. Гомдсон бол мартаж сур. Хайран сайхан амьдрал цаг хугацаагаа хэн нэгэнд гомдож, хэн нэгнийг үзэн ядаж өнгөрүүлэх хэрэггүй.
Гомдлыг хаяж гээж орхиж, чамайг сөхрүүлэх хүнд ачаанаасаа сал. Ямарч ачаагүй хөнгөн алх. Март, Хая, Уучил, Ухаар. Уучлах бол цэвэр эрх чөлөө бөгөөд бас сонголт юм. Гомдол таны оюун санаа сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг юм шүү. Өөрийгөө чөлөөл. Өөрийгөө амраа. Өөрийгөө тайвшруул. Өөрийгөө аргад.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj