Хэрэв та амьдралдаа илүү их мөнгө хүсэж байвал өөрийн чадахаар өгч сур. Хэрэв та илүү их хайрыг хүсэж байвал бусдад хайрыг өгч сур. Та юунаас илүү их хүсэж байна вэ? Түүнийгээ илүү өгч сур. Чингэснээр та хүссэн зүйлээ илүү ихээр эргүүлэн авах болно.

Таны харж болох хамгийн сайхан хүн бол хагацлыг амссан ч хайрлахыг сонгосон, зовлонд унасан ч итгэлээ алдаагүй, хуурч мэхлэгдсэн ч уучлал, өршөөлийг сонгосон, бүтэлгүйтсэн ч шантралгүй урагшаа тэмүүлдэг нэгэн юм. Амьдрал бол энерги өгөх, авах үргэлжилсэн том эргүүлэг, мөчлөг юм.
Жинхэнэ мөнгөн тэмдэгт бол алт, мөнгө, төгрөг биш юм. Энэ нь эрчим хүч, энерги юм. Бусдыг үзэн ядах нь хархнаас салахыг тулд өөрийн байшингаа шатааж байгаатай адил зүйл юм. таны амьдрал үнэ цэнтэй. Та амьдралаа хүссэнээрээ л зохиож туулж болно. Гэхдээ дундуур нь инээх мөн бүжиглэхээ бүү мартаарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Beverly Dorjsuren