Ганцаараа бай, анд нөхрөө олно, Доодын доод суудалд суу, Дээдийн дээдэд цойлон гарна, Хорвоогийн зорилго бүрээс татгалз, Хамгийн дээд зорилгод хүрнэ. Солонго хичнээн гоё ч мөнх бус юм.
Үүнтэй адил энэ насны жаргал зүүдтэй адил.

Урьд байсан хүн үхэх, өчигдөр байсан эд юмс үгүй болох нь мөнх бусыг харуулж буй юм. Мөнх бус юмны төлөө хүн та юунд сэтгэлээ чилээж зовно вэ? Энэ насны шунал гэдэг давстай ус уухтай л адил. Давстай ус амны цангааг огтхон ч гаргахгүй, Харин ч улам их цангана. Харин та Бурханы номтой учирваас сэтгэл тань ханана
Эх сурвалж: Сургаал ном “Мял Богдын сургаал”