Home » Таныг буруу замаар алхаж буйг илтгэх 10 дохио

Таныг буруу замаар алхаж буйг илтгэх 10 дохио

by Aurora

Энэ амьдралд буруу зам гэж байдаггүй. Бүх зам гэр рүү хүргэдэг, зөвхөн чи ямар замаар явахыг хүсэж буйгаас хамаарна. Гэсэн хэдий ч амьдралдаа бид хэд хэдэн удаа төөрөх юм уу, замын тодорхой хэсэгт гацах мэт болдог. Мөн бид амьдрал даа бүтээхийг хүссэн зүйлтэйгээ таарахгүй байгаад эргэлзэж, хайхаж буйгаа олж мэддэг.

 

 

Хэрэв та зөв замаар явж байгаа эсэхээ асуухыг хүсвэл, хэрэв юмс тэнцвэрээс хазайсан мэт санагдвал, энд ертөнцөөс таныг өөр зүг рүү чиглүүлэхэд тусалдаг 10 дохио байна. 1. Анхаарал болгоомжгүй ослууд: Хөлийн хуруугаа гэмтээж, тохойгоо өдөрт хэдэн удаа цохьсон уу? Энэ бол ертөнцөөс явуулж буй тод томруун тэмдэг.

Таныг хурдаа сааруулж дараагийн алхмаа урагш хийхдээ бодож байхыг сануулж байна. Юм руу гүйж очоод өөрийгөө гэмтээгээд байгаа бол та зөн совингоо үл тоох юмуу, юмны цаадхыг харахгүй байгааг сануулах дохио юм. Хөлийн хуруугаа цохих нь зүгээр нэг жижиг осол мэт боловч хэрэв олон дахин давтагдаж байвал энэ нь ертөнцөөс таныг жижиг сажиг зүйлсэд анхааралтай байхыг сануулж буй хэрэг.

2. Мартамхай болох: Хэрэв та ойр ойрхон юмаа хаях юмуу, мартаад байвал та өөрийнхөө талаар эргэцүүлж үзэх хэрэгтэй. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө төвлөрч анхаарахыг сануулж байна. Энэ нь таныг амьдралдаа чухам юуг хийж бүтээж амжилтад хүрмээр байгаа гэдгээ тодорхой болгохыг хэлж буй дохио юм.

 

3. Байнга хоцордог бол: Та замын бөглөрөлд саатах, цагаа будилуулах зэргээр байнга хоцорч, цаг хугацаатай уралдаж байдаг бол энэ нь ертөнцөөс нэг зүйлдээ төвлөрч байхыг хэлсэн дохио. Мөн хоцрох юмуу, цагт хавчигдсан мэт байх нь таныг эмх замбараагүй, хайш яйш амьдралтай, жинхэнээсээ юу хийхийг хүсэж буйгаа мэдэхгүй байгааг харуулж байна.

Та зөв замаараа явж байхад цаг мэдэгдэхийн аргагүй урсан өнгөрдөг. Гэвч та тэр урсгалаас салахад цаг таны амьдралд нөлөөлж байдгийг анзаарна. 4. Бохир, эмх замбараагүй орчин: Хичнээн их цэвэрлээд ч бохир заваан байдал таныг дагах юм уу, танай гэрийн нэг хэсэгт баахан юм овоороод байвал энэ нь ямар нэг зүйлсийг эмх цэгцэнд оруулах хэрэгтэйг сануулж буй хэрэг.

Эмх замбараагүй гэдэг бол та үнэнээс болон далд ухамсарт гацсан өнгөрснөөс зугатаж буй хэрэг. Танай гэрийн замбараагүй хэсэг бол сэтгэл зүйн ямар шалтгаан буйг төлөөлж байдаг. Жишээ нь: гал зуухан дахь замбараагүйдэл өөрийгөө хайрлах тэтгэхийн тулд өгөх болон хүлээж авах тал дээр асуудалтай буйг харуулж байдаг бол, унтлагын өрөөн дэхь цэгцгүй байдал янаглал болон дурлалын харилцаа асуудалтай байгааг илтгэж байдаг.

 

5. Юм эвдэх юмуу унагаах: Хэрэв та байнга юм унагаах юмуу эвдээд байвал энэ нь та өөрөө өөрийгөө сүйрүүлэх замаар явж байна, амжилтанд хүрэх боломжоо хорлон сүйтгэж байгаа гэсэн дохио болно. Мөн энэ үйлдлүүд давтагдах нь хяналтаа чөлөөлж, ертөнцийн урсгалд бууж өгөх (зөнгөөр нь орхих) хэрэгтэйг сануулж байна. Энэ нь ялангуяа амьдралынхаа тодорхой хэсэгт гацсан байгаа хүнд үнэн болдог.

6. Өвчин тусах: Хэрэв та ойр ойрхон халдвар авах, ханиад томуу тусаад байгаа бол ертөнцөөс өгөх дохио нь та хурдаа сааруулж, амьдралынхаа чиглэлээ дахин нэг бодож үзэхийг сануулж байна. Мөн та амьдралынхаа шийдвэрээ өөрөө юу хүсэж буй дээр тулгуурлаж биш, бусад хүмүүсийн хүсэж байгаагаар гаргадаг гэсэн үг. Мөн энэ нь амьдралдаа ямар нэг аргаар өөрийгөө амраах, тэтгэх, баясгах өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлж байна.

7. Бодохыг хүсэхгүй байх: Энэ талаар бодох ярихыг хүсэхгүй байна уу? Энэ нь та амьдралын чиглэлийнхээ талаар үнэнг харахаас зугатаж байна, алдаж байна гэсэн дохио болно. Хэрэв ямар нэг чухал зүйлийн талаар ярих, бодохоос зайлсхийж буй бол та зөн совингоороо хариултыг нь сонсохоос айж байна.

 

Мөн та юу хийх ёстойгоо мэдэж байгаа ч хэрэгжүүлэхээс айж буйг илтгэнэ. Хэрэв танд санаа зовоосон бодол байгаад түүн рүү явахаас айж буй бол та өөрийн дотоод сүнстэй холбогдож яг юу хүсээд буйгаа тодруулж авах нь зөв юм.
8. Сэтгэл зовнил ба стресс: Хэрэв ажилдаа явахаас өмнөхөн сэтгэл зовнил мэдрэгдвэл энэ нь таныг зөв зам дээр байхгүй байгааг илтгэнэ.

Мэдээж сэтгэл зовох нь өөр өөр шалтгаантай байж болох ч хэрэв тодорхой нэг газар юм уу хүнтэй байх даа үргэлж дарамттай, сэтгэл зовсон мэдрэмж төрвөл та түүний шалтгааныг олохоор жаахан ухаад үзэх хэрэгтэй. Мөн эдгээр нь амьдралд чинь зарим өөрчлөлт хэрэгтэй байгааг, юунд хүрэхийг зорьсоноо юу хийж буйтайгаа тааруулах хэрэгтэйг сануулж буй хэрэг.

9. Төлөвлөсөн зүйлээ дуусгаж чадахгүй байх: Та ямар нэг төсөл хэрэгжүүлэхээр урамтай эхэлчихээд дуусгаж чадалгүй ялагдаад байна уу? Төслөө үргэлжлүүлж чадахгүй байгаа гэдэг нь та амьдралдаа тэнцвэрээ алдсан, бас үндэслэл дутаж буйг илтгэнэ.

 

Мөн таны төсөл таны эрхэм зорилго туйлын хүсэлтэй таарахгүй байгааг харуулна. Хэрэв та төслөө хэрэгжүүлэхдээ хэцүү байвал түүнийг орхиж, хийх гэж зүтгэхээ орхих хэрэгтэй. Ингэснээр оронд нь танд шинэ арга зам гарч ирэх ба төсөл газраас хөндийрөх боломжтой болно. Мөн эдгээр нь өөрийн хүссэн замаар явахын тулд өөртөө тавих хяналтаа зогсоож, өөртөө илүү итгэх хэрэгтэйг сануулж байна.

10. Залхах, уйдах: Хэрэв та амьдралдаа залхах мэдрэх төрж байгаа бол та өөрийн бүрэн нөхцөл боломжоороо амьдрахгүй байгаан дохио. Амьдрал бол гайхалтай, боломжоор дүүрэн. Мөн та амьдралдаа бүрэн тохилог тав тухад дассан байна

Өдөр бүрийн амьдралаа бүрэн дүүрэн байлгахын оронд зүгээр нэг хэвийн өнгөрөөж байгаа гэсэн үг. Хэрэв уйдаж залхаж байгаа бол амьдралдаа хаана нь өөрчлөлт хэрэгтэй буйг харж үзэх, шинэ хобби гаргаж ирэх, ажлаа өөрчлөх юмуу аялах хэрэгтэйг илтгэнэ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: 10 Signs from the Universe That You Are Walking The Wrong Way Орчуулсан: Enkhjargal Dashmaa

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!