Home Ухаарахуй Чингис хаан: Ханийн сайн Халамжит болой Нөхрийн сайн Үнэнч болой Хань сайтын Хацар гэрэлтмүй Хань муутын Харц гэлмэмүй

Чингис хаан: Ханийн сайн Халамжит болой Нөхрийн сайн Үнэнч болой Хань сайтын Хацар гэрэлтмүй Хань муутын Харц гэлмэмүй

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна. Алтан урагт захихуй Амраг ханийн журамын ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун: 1.Ханийн сайн Халамжит болой Нөхрийн сайн Үнэнч болой 2.Хань сайтын Хацар гэрэлтмүй Хань муутын Харц гэлмэмүй

 

2.Хатан заяат эм хүмүнд Ханилан дээдлэх гурван эр буй Хамгаас эрхэм эр – Аху төр буй за Хайрлан сахих эр – Ариун нэр буй за Ханилан түших эр – Авсан эр буй за 3.Хаалгат гэрт суун буй Хатан,эхнэр хүмүн Халамжит эр ханийн Хайрын сайнаар жаргамуй

4.Эр хүмүн эхнэрээ Сэрдэн зовоохыг цээрлэ Эм хүмүн эрээ Эсрэгцэн тэмцэхийг цээрлэ 5.Авсан эм арчтай бол Алив бүгд биширмүй Ач үрс тахимдуу бол Азай буурлууд баясмуй 6.Авсан эм арчтай бол Айл хотлоороо магтмуй Амраг эр журамт бол Ашид бүгдээрээ биширмүй

5.Ханилсан эрийнхээ сайныг Хатан эм үл мэдмүй Хагацан үрэгдсэний хойно Ханийхаа сайныг мэдмүй 6.Үрэгдсэнээ үгүйлэн гасланаасАмьд ахуд хайрлан асар Хагацсанаа харамсан энэлснээс Сэрүүн ахуд халамжлан ханьс 6.Сайн эхнэр хүмүн Айл гэрийн эрдэнэ Сац бас эзэн эрийн Амраг түшиг болой

 

7.Гэргийт эр хүмүн Нэгэн үзүүрт сэтгэлт бол Голомт тэтгэх эрдэнэ Эрийн сайн эр буюу 8.Гэргийт эр хүмүн Сэтгэл хоёрдон мунхарвал Голомт самуурах шалтаг Садар эм адил буюу 9.Эх болсон эм хүмүн Нэгэн үзүүрт сэтгэлт бол Голомт тэтгэх эрдэнэ Эрийн сайн эр адил буюу

10.Эх болсон эм хүмүн Сэтгэл хоёрдон мунхарвал Голомт самуурах шалтаг Адгуус адил авирт буюу 11.Өөдлөх айлын сүр сүлд Өрхийн эзний нэр төрд буй Өрх гэрийн сайхан бүхэн Эхнэр хүмүний унхианд буй 12.Амраг ханийн сайны дээд

Айлын эзний нэр төр буюу  Ураг барилдах ёсны дээд Удам сайтыг олох буюу 13.Энгэр сул эм хүмүнд Эрийн заяа үл тогтмуй Эрээ цээр үгүй эр хүмүнд Эмийн сэтгэл үл тогтмуй 14.Амрагийн өгүүлсэн Сургаал захиасыг Алс хол одовч Сэтгэлээс бүү гээгтүн

 

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй Амраг ханийн журамын ёсон сургааль/

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!