Home Амьдралын хэв маяг Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч бай…

Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч бай…

by Aurora

Харвардын сэтгэл зүйчдээс аав, ээж нарт өгч буй 7 зөвлөгөөг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ хүргэж байна.

Хэрвээ та хүүхдээ учн хатан, бусадтай зохицох чадвартай болгохыг хүсч байвал.  1. BE GARDENER, NOT A CARPENTER Хүүхдээ өөрийнхөө хүссэнээр биш, тэр өөрөө ямар хүн болмоор байна тэр зүг рүү нь чиглүүл.

 

2. ХҮҮХЭДТЭЙГЭЭ АЛЬ БОЛОХ ИХ ЯРЬЖ, ИХ УНШИЖ ӨГ.  Энэ нь дараа нь сурах, юм ойлгож хүлээж авахад туслана. 3. ЗАЛХУУТАЙ БАЙСАН Ч ЮМСЫГ УЙГАГҮЙ ТАЙЛБАРЛАЖ ӨГ. Зүгээр л би үгүй гэсэн болохоор үгүй биш, яагаад болохгүй вэ гэдгийг ойлгомжтой болгож өг.

4. ХҮНИЙ ТУХАЙ БИШ, ТҮҮНИЙ ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ ОНЦЛО. Энэ хүн хүн худалч биш, тэр худлаа ярьжээ. Яагаад худал хэлсэн юм бол? Гэх мэт учир шалтгаан, үйлдлийг нь ойлгох гэж хичээдэг болго. 5. ГЭРИЙН АЖЛАА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦУГ ХИЙХ. Тэдэнд энэ сонирхолтой тоглоом болохоос амьдралд нь хэрэг болно.

6. АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮНТЭЙ УУЛЗУУЛ. Хүүхэд бага бх тусмаа олон хүнтэй уулзаж, янз бүрийн царай харж байх нь тэдэнд хүмүүстэй ойлголцоход тус нэмэр болдог гэнэ. 7. ӨӨРӨӨ ХИЙЖ ҮЗЭХ, АЛДАХ БОЛОМЖ ОЛГО. Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч байх гэсэн.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!