Home » Чингис Хаан: Өрөөл бусдын Өгөөгүйг авахыг цээрлэ Өр босгосноо Үл төлөхийг цээрлэ Өр үгүй бол баян бусуу Амин зуурын Ашиг харж Бус хүмүнийг Шамшихыг цээрлэ

Чингис Хаан: Өрөөл бусдын Өгөөгүйг авахыг цээрлэ Өр босгосноо Үл төлөхийг цээрлэ Өр үгүй бол баян бусуу Амин зуурын Ашиг харж Бус хүмүнийг Шамшихыг цээрлэ

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Алтан урагт захихуй Ач хариулахуй  сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун: 1.Ачитнаа дээдлэгтүн Ач хариулах ёсонг Андгай адил сахигтун Тангараг адил дагагтун

 

2.Ачитнаа бачлан адлагч Араатнаас дор авирт буюу Нүүртээ үсгүй атал Мөөрдөг адгуус буюу 3.Ач тус эс хариулагчыг Агтлан хөнгөлөх багадах Алж булах ахдах тул Агтачаас дээгүүр бүү суулга 4.Өрлөг эхийн ачийг Өнөд санан хариул Өөдлөх уруудахуйн алинд ч Өмөг түшиг бологтун

5.Тус хүргэхийг эрхэмлэгч Сайн санаат хүмүн аж Урсгал ус лугаа адил Уян дөлгөөн авирт аж 6.Тусыг үл ойшоогч Санаа буруу хүмүн аж Тулгад буй гал дээр Ус асган сөнөөгч аж 7.Хүргэсэн тусыг Хүртэн баясаад Хойч өдөр Хойморт морилогч Эрийн сайнд Эзэн болов хэмээн Эрээ цээргүй Донгодох гутамшиг

 

8.Хүмүний мөсөө гээж Бусдыг зовоохыг цээрлэ Хүргэсэн тусыг мартаж Басамжлан дарлахыг цээрлэ 9.Өөрийн зовлонг Олноороо хуваалцаад Өрөөлийн зовлонг Огоорч мартахыг цээрлэ 10 .Өрөөл бусдын Өгөөгүйг авахыг цээрлэ Өр босгосноо Үл төлөхийг цээрлэ Өр үгүй бол баян бусуу 11.Амин зуурын Ашиг харж Бус хүмүнийг Шамшихыг цээрлэ

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Алтан урагт захихуй Ач хариулахуй сургааль/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!