Ойр дотныхоо хүмүүсийг алдах айдас нь өөрийнхөө үхлээс айх айдсаас ч илүү хүчтэй байдаг.
Гэвч зөвхөн Бурханы хаант улсад л бүх зүйл мөнх оршдог ба энэ материаллаг ертөнцөд бүх зүйл нь цаг зуурхны. Түүний дотор бидний бусад хүмүүстэй харьцах харьцаа ч мөн адил. Бид энэ үнэнийг хүлээн авах ёстой.
Энэ бие дахь амьдрал маань цаг зуурхны гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ердөө л тодорхой засал чимэглэл, жүжигчид, тайз дэлгэц бүхий жүжиг юм. Энэ амьдралд зарим сүнснүүд бидний эцэг, эхийн дүрд тоглох ба зарим нь бидний найз нөхөд болж тоглодог. Дараа нь жүжиг дуусах ба бид уйлан хайлж, тайзыг орхин буухыг хүсдэггүй!
Бид бүгдээрээ үхнэ шүү гэдгийгээ ойлгох нь айдас биш харин баяр хөөр, эв нийцлийг авч ирэх ёстой. Тэгэх аваас бид бүх зүйлийг үнэлж цэгнэж эхлэнэ. Бүхий л харилцааг, бүхий л хүмүүсийг, тэдэнтэй харьцах хором мөч бүрийг. Хамгийн гол нь бид, хүмүүст аль болох ахиухан хайр өгөх хэрэгтэй гэдгийг ойлгох явдал юм.
Хэрэв хүн бүрийг, түүнтэй харьцах харьцааг бэлэг хэмээн хүлээн авах аваас энэ харьцаа нь илүү өндөр дээд түвшинд өгсөн гарч ирэх болно. Бид түүнийг зүй ёсоор үнэлж цэгнэж эхлэнэ. Харин хэрэв бид айдсаараа хөтлөгдөн амьдрах аваас өөрийгөө ч, бусдыг ч зовоох болно.
Буддизмд, “Их ухаарал” нэртэй нэгэн гайхалтай сургамжит түүх байдаг. Цор ганц хүүтэй нэгэн эмэгтэйн хүү нь нас нөгчсөн тэр эмэгтэй Будда дээр хүрч очиж л дээ. Тэрээр, хүү нь түүний ганц баяр баясгалан, итгэл найдвар байсан юм хэмээн уйлж хайлж байлаа. Будда түүн рүү харж зөөлнөөр инээмсэглээд, ийн хэлжээ: “Хот руу ороод, гэр орноос нь хэн ч үхээгүй айлаас хэдхэн ширхэг гичийн үр олоод ир. Тэгээд би чамд туслая” гэжээ.
Нөгөө эмэгтэй айл болгоноор орсон ба ямар ч айлд орсон, “Бид танд гичийн үрийг хичнээн л бол хичнээнийг өгч болох л байна. Гэвч манайд олон хүн үхсээн” гэхмэтчилэн хэлж байлаа. Тэр эмэгтэй бүх л айлаар орсон боловч айл бүхэн түүнд, ямар ч хүн үхээгүй тийм айлыг хаанаас ч олж чадахгүй дээ хэмээн хэлж байв гэнэ. Тэгээд орой бүрий болох үес нөгөө эмэгтэйн сэтгэлд агуу нэгэн их ухаарал сэхээрэл төрж гэнээ.
Үхэл бол амьдралын нэг хэсэг юм гэдгийг тэр ойлгожээ. Ийм ойлгоцтойгоор тэрээр Будда дээр хүрч очжээ. Будда түүнээс, “Нөгөө гичийн үр тань хаана байна?” хэмээн асуувал нөгөө эмэгтэй инээмсэглэн байж, “Намайг гэгээрэлд хөтлөж хайрла. Би хэзээ ч үхдэггүй тэр л зүйлийг таньж мэдэхийг хүсч байна” хэмээн хариулжээ.
Зарчмын хувьд бид хэзээ ч үхдэггүй Тэр зүйлийг л таньж мэдэх ёстой. Яагаад гэвэл энэ л бидний жинхэнэ оршихуй юм. Бид тэр түвшинд хүрэх үед дурын харилцааг бэлэг хэмээн хүлээн авах болно. Бусад хүмүүстэй харьцах бидний харьцаа мөн л цаг зуурхны. Ийм учраас хэрэв бид дотооддоо эв нийцэлтэй, аймшиггүй байх аваас бид энэ харьцаанд л бидний аз жаргал буй хэмээн бодож гар, хөлөөрөө тэдэнтэй зууралдаад байхгүй.
Энэ хайраа хуваалцаж болох бас нэг хүн тэр билээ. Гэвч тэрээр өөр зам сонгох аваас би энэ хүслийг нь хүлээн авч, түүнд аз жаргал хүснэ. Харилцааг үнэлж цэгнэж болно(айх биш). Түүнийгээ хадгалж үлдэхийн тулд хүчин чармайлт гаргаж болно.
Ялангуяа тухайн хүн таны хувь тавилан гэдгийг мэдэрч байгаа бол. Хань ижилдээ анхаарал тавих хэрэгтэй. Түүнийг аз жаргалтай болгохыг хичээж чармайх ёстой. Үүний зэрэгцээ өөрийнхөө хувийн бодгаль чанараа алдалгүйгээр, хань ижлийнхээ мөн чанарт бүрэн уусалгүйгээр.
Яагаад гэвэл хэрэв та хань ижлийнхээ мөн чанарт бүрэн дүүрэн уусан автах аваас та түүний амьдралаар амьдрах болно. Өөрийнхөөрөө биш. Энэ нь та бусдын тариан талбайг хагалаад л, харин таны тариан талбайд зэрлэг ургамал ургаж буйтай адил. Гэтэл та өөрийнхөө тариан талбайг, өөрийнхөө зүрх сэтгэлийн тариан талбайг хагалах хэрэгтэй шүү дээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс “Их Ухаарал”