Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээд Чиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэр Суу билгийн цагаан бороо Чамайг мэндэлсэн цагаас эхлэн дагаж зүсэрсээр буйг мэдэр Уулсын зүрхэнд гэрэлтэн байгаа лус

Чамайг сониучирхаад ширтэж байдгийг мэдэр Улаан, шар, ногоон, цагаан өмсгөлтэй дагинас Мөрөн дээр чинь агшин бүрт бүжиж байдгийг мэдэр Ус мөрний цэнхэр, цэнхэр долгис Угтаа чиний сэтгэлээс ундрах гээд хураагдан буй Хөгжим гэдгийг мэдэр Улбар ягаан мутар мэт туяа Тэнгэрт нэгэн мэлмийг урлан, урлан үүр гийх нь
Уйтан чамайг өөрийнхөө доторх гэрлийг тэмтэрч үзэхийг сануулсан Зөн гэдгийг мэдэр Униар татаад сарних нь, зэрэглээ үзэсгэлэнтэйгээр даллаад гэнэт нуугдах нь Уяхан орчлон хоосон чанартайг шивнэж буйг мэдэр Өвс өвсний шүүдэр дотор нэг нэг чинад үг боловсроод Өглөө бүхэн чамайг хүлээж байдгийг мэдэр
Тунгалагхан тэр шилтгээнүүд хормын дотор сарнихад Туяаран буй тэр үгс Чиний зүрх рүү нисэн ордгийг мэдэр Хэн нэгний цацлын халбаганаас цацарсан сүү Цагаан дарь эхүүд болоод Хэд хэдээрээ чамайг тойрон эргэлдэж байдгийг мэдэр Алгаа дэлгээд сайн ажигла, тэгээд бясалга Алтан олбогт мянган будда өмнөөс чинь ширтэж буйг мэдэр
Чиний зөвхөн алганд чинь мянган будда багтаж буй Чимэггүй үнэнийг хэлэхэд Түүнээс ч олон бурхан чиний дотор буй Амгалан хээр талд тогоруу шиг явгалан бэдрэх Аниргүй цагаан сарны нүдийг мэдэр Чиний зүрх ч бас үе үе яг энэ сар шиг
Чимээгүйхэн амсхийе гэж гуйж байдгийг мэдэр Хурууны чинь өндөг бүхнээс мөнгөлөг эрвээхэйд гарч дэвээд Хурмастын туурвисан нэгэн дууг чамд дуулж өгсөөр байдгийг мэдэр Борооны дусал бүхэн нэг нэг навчинд хувираад Бодь модыг дүрслэн, дүрслэн чамайг хучсаар байдгийг мэдэр
Тэр навчсаас гэрэлтэх номын үсэгнүүд Тэнгэрт одох бас тэнгэрээс ирэх замын тухай хүүрнэж байдгийг мэдэр Салхи үе үе шанхны чинь үсийг сэвэгнүүлэхдээ Сансрын хүрдний эргэлдэх чимээг сонсгож байдгийг мэдэр Бөртөс бөртөс үзэгдэхдээ сарны туулай
Бөмбөрцгийн хаалгыг олоод явж орох Ямархан хувь болох тухай дуулж байдгийг мэдэр Хорвоогийн хацарт хацраа наагаад гүн дотогш аяла Хонгортох салхины мөрийг түшээд учрахуйн утгыг анирд Нэгнээ хайрлахдаа л хүмүүн гэгч тунгалаг болдог гэдэг юм
Намрын будан дунд урамдах бугын дууг сонорд Намирч шуургалахдаа өөрөө ч уярах шаргал өвсийг чагна Найгаж л байхдаа хүмүүн гэгч төгс оршдог гэдэг юмМэдрэмжээс мэдрэмжийн зүг агшин бүрт зорч Мэлмэрэгч сарны дайдад өөр цэнгэл гэж үгүй
Эх сурвалж: Ц.Бавуудорж Мэдрэмжийн тухай шүлэг