Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Өвөг дээдсийн сургаалаас хүргэж байна. Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлиг Хүний тухай айлдсан сургаалаас хүргэж байна.
Өөрийн мууг хүн дээр. Өвлийн хүйтнийг хавар дээр. Өөрийн санаа өөртөө зөв. Өрөөл давуу өмдөндөө зөв. Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил
Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил Үртэй хүн өвдөгтэй шувуу адил Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол Ойн сармагчинтай адил Хүнд хэлүүлсэн, Хүлэгт бариулсан хоёр адил Хүний бурхан Өөрийн буг хоёр адил Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил Илүү новшгүй гэр саруул. Элдэв бодолгүй оюун цэлмэг. Хур хоггүй хороо цэмцгэр. Хурших санаагүй сэтгэл тунгалаг. Нөхрийн мууг харахаар Өөрийн мууг хар.
Эдийн хэврэгийг гайхахаар Эзний гамыг мэд. Зажлахгүй залгих ходоодонд цөвтэй. Тунгаахгүй ярих үйлэнд цөвтэй. Зайдан унаа бөгс холгоно. Завхуул явдал заяа холгоно. Өрөөлийн хүнийг тоть тогос шиг хараад Өөрийн ханийг тогооны бариул шиг бүү үз.
Өөлбөл өндөг ч бөөрөнхий биш. Өхөөрдвөл зараа ч ширүүн биш. Ууланд яваа бугыг хараад Унасан хүлгээ голоод юүхэв. Учрал ерөөлгүй алсыг саравчлаад Унаган заяагаа нулимаад юүхэв. Биеэ асраагүй хүн Бишдийг асарч чадахгүй. Өөрийгөө засаагүй хүн Өрөөлийг засаж чадахгүй.
Бие нь шударга байвал Сүүдэр муруйгүй. Сэтгэл тогтуун бол явдал тогтуун. Санаа тунгалаг бол заяа тунгалаг. Бага эрдэмт магтаалд баясдаг. Бахдам эрдэмт бүтээлд баясдаг. Сайрхуу хүн хол явахгүй. Сайрын ус нуурт хүрэхгүй. Өнгөнд шунаад өнийн жаргалгүй.
Мөнгөнд шунаад мөнхийн хутаггүй. Хилэнц хорхойн сүүл нь хортой. Хилэнцэт сэтгэлийн уг нь хортой. Нүүрийн буртгийг толинд харж мэднэ. Нүглийн буртгийг номд учирч ухаарна. Тэнэг хүнд тэнгис өвдгөөр татам. Тэрсүүд мунхагт ном амаар татам.
Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил Цай аягалахгүй дайлах Малтай өмсөхгүй золгохтой адил Ховдог хүн хон хэрээтэй адил Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил Ховч хүн хоёр хөлт могой адил Ховын үг хоёр үзүүрт зүү адил
Хөгшин хүн үхэхээрээ айлгана Хүүхэд уйлахаараа айлгана Номхон тэмээг ноолоход амар Ноомой хүнийг зарахад амар Нэг цагийн эндүүрлээс болж Нэгэн насны гэмшил болох. Нэг мөчийн сэхээрлээс үүдэж Мянган бурханы үүд нээгдэх. Биеийн бөхөөр нэгийг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг ялна Билгийн бөхөөр хотлыг эрхшээнэ. Бишрэн дагаж, санаж сэртүгэй.
Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс