Home » Хөх өвгөдийн захиас: Аавгүй хүн авгаа танихгүй Ээжгүй хүн нагацаа танихгүй Дээд эрдэнэ эв Дунд эрдэнэ эрдэм Доод эрдэнэ баян Зол ирэхэд бүү гэдий. Зовол ирэхэд бүү бөхий. Зориггүй хүнд зам хол. Сүсэггүй хүнд бурхан хол.

Хөх өвгөдийн захиас: Аавгүй хүн авгаа танихгүй Ээжгүй хүн нагацаа танихгүй Дээд эрдэнэ эв Дунд эрдэнэ эрдэм Доод эрдэнэ баян Зол ирэхэд бүү гэдий. Зовол ирэхэд бүү бөхий. Зориггүй хүнд зам хол. Сүсэггүй хүнд бурхан хол.

by Aurora

Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлиг Эрдэм ном, хөдөлмөр, ач, аав ээж, баян ядуу, харилцааны  тухай айлдсан сургаалаас хүргэж байна.

Уншиж мэдэхэд ном сайхан Уулзаж ярихад нөхөр сайхан Эвийг сэтгэлээр Эрдмийг хичээлээр Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр Ангир уургийг ээжээс А үсгийг багшаас Шавийн эрдэм багшаас Зулын гэрэл тосноос

 

Эрдмийг эхнээс Эвийг эртхэнээс Алт мөнгийг уул мэт овооловч А үсэг сурсанд хүрэхгүй Монгол ардын хөдлөмөрийн тухай зүйр үгс: Хөдөлмөр Ажлыг аргаар Агсамыг зүйгээр Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар Монгол ардын ач тусын тухай зүйр цэцэн үгс: Ачийг ачаар Тусыг тусаар

Монгол ардын сүсэг бирэлийн тухай зүйр үгс: Гялгар бүхэн алт биш. Гэлэн бүхэн багш биш. Цэгээн чулуу чандмань биш. Засдаг дүртэн хутагтан биш. Зол ирэхэд бүү гэдий. Зовол ирэхэд бүү бөхий. Зориггүй хүнд зам хол. Сүсэггүй хүнд бурхан хол. Монгол ардын аав, ээжийн тухай зүйр цэцэн үгс:  Аавын хишиг амттай Ээжийн цай аагтай Аавгүй хүн авгаа танихгүй Ээжгүй хүн нагацаа танихгүй

Аавд нь өгсөн юм хүүд хүрэх Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй Монгол ардын зан харилцааны тухай зүйр цэцэн үгс: Даруу зан Залуу хүний чимэг Дотроо хар хор санаж гаднаа магтах нь Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил Даргын өөдөөс үг хэлэх Салхины өөдөөс сөрж шээх адил Баян хүний гараас юм авах Барын амнаас мах авах адил

 

 

Азарга алдвал барихад хялбар Ам алдвал барихад хэцүү Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар Зам замаа ололцвол явахад амар Зангаараа явбал биед амар Замаараа явбал моринд амар Хэлэхэд амар Хийхэд хэцүү Омогтой тархинд ухаан бага Овтой тархинд ой бага Муу хүний өвөг болохоор Сайн хүний хөтөч бол Нөхөрт нөхөр Нөхөөсөнд халаа бол

Учир мэдэхгүй ноён болохоор Учир мэдэх боол бол Хайргүй хүний эхнэр болохоор Хар элгийн хүний зарц бол Монгол ардын Баян ядуугийн тухай зүйр цэцэн үгс: Ард баян бол улс баян Улс баян бол ард баян Баян хүн ноён Ноён хүн баян Гэрийн баянаас Хээрийн баян Дээд эрдэнэ эв Дунд эрдэнэ эрдэм Доод эрдэнэ баян

Ирэг тарган бол хот дүүрэн Иргэн баян бол улс баян Ном баян бол төр баян Үр баян бол үндэс баян Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу Ханахыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян Олон олонд санаа олон Баян баянд мод баян Үхэртэй баянаас нөхөртэй баян Эдийн баянаас эрдмийн баян Эрдэм билэг эрхэм баян Эдийн чанарыг эдэлж таньдаг. Эрдмийн ихийг сурч мэддэг. Билигтэй хүн чөтгөр зарцална. Аргатай хүн арслан унана.

 

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!