Хүмүүс хань, үр хүүхэд, аз жаргал, мөнгө төгрөг дуудах, ажил бүтээх засал хийлгэнэ гэж ярихын. Тухайн хүний хань ижил, үр хүүхэд, мөнгө санхүү, аз жаргал, ажил үйлийн тухай бодол ямар байна. Яг л тэр нь амьдрал дээр хэрэгжиж байдаг.
Өөрөөр хэлбэл та өөрөөсөө ямар л бодол санаа, сэтгэл, эрчим ялгаруулна. Яг л тэрийгээ хэд дахин үржүүлж авна. Энэ бол ертөнцийн хууль. Үүнээс та хаашаа ч гажиж чадахгүй. Арын хаалга гэж байхгүй, аргалж болдоггүй, цоорхойгүй хэрэгждэг цорын ганц шудрага хууль гэж энэ.
Яг тухайлсан засал гэхээсээ илүү. Та хиймортой, тэнгэртэй хүн л болчих. Тэгвэл бүх зүйл тэгшрээд ирнэ. Харин хиймортой тэнгэртэй болгох заслыг хийж болно. Түүнийг хадгалаж явах нь зөвхөн таниас л хамаарна. Бидний хөгшчүүл ажил үйл нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь сайн сайхан яваа хүнийг хиймортой тэнгэртэй хүн шүү гэдэг биз дээ. Андууд аа, манайхаан бүгдээрээ хиймортой тэнгэртэй байцгаая л даа. Амжилт хүсье.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Заслын тухай