Home » Хөх өвгөдийн захиас: Хөөс мэт арилах мөртэй, шүлс мэт хатах артай байхыг цээрлэ

Хөх өвгөдийн захиас: Хөөс мэт арилах мөртэй, шүлс мэт хатах артай байхыг цээрлэ

by Aurora

Хүн болж төрсний хариуцлага гэж байдаг уу? Хэн ч бай, махан биеийг олж төрсөн хүн бүхэн хэрхэн амьдарч, юу бүтээж, ямар мөр үлдээснээсээ хамаарч дараагийн төрлөө олж авдаг гэж бурхны шашин ч, уламжлалт мөргөл ч үздэг. Тиймд “ганц амьдрах насандаа…” хэмээн идэж ууж, эрхэлж наадан, санаатай санамсаргүй хар мууд татагдан харанхуй мунхаг явахаас болгоомжилбол зохилтой гэдгийг сүүлийн хэдэн жил овоо ойлгох аядав шүү.

 

“Зүүний үзүүрт тогтсон шар будаа” мэт хүмүн заяа гэж бид ухаардаг. Ухаарсан ч гэж дээ зүгээр л уншаад тархинд суусан байдаг. ”Өө, би ч азтаай” гэж бодож байснаас МӨР ҮЛДЭЭЖ, ӨӨРИЙГӨӨ ОЛОХ талаар оогт мэддэггүй, чихгүй толгой, чимээгүй нэгэн явлаа шүү дээ.

Чи амьдраад буцсан бол чамд хариуцлага байх ёстой юм байна. Ямар вэ гэвэл үр хүүхдийнхээ өмнө, төрөөгүй үрсийнхээ өмнө үүрэх хариуцлага. Монгол ухаанд хар мөргүй амьдрахыг хүн бүхний тархинд суулгаснаар үйлийн үрийн тухай ОНОЛ гарч ирсэн нь “Чиний үлдээсэн хар мууг үр хүүхэд чинь үүрнэ” гэсэн энгийн ойлголт.

Машины дугуй хулгайлан зарж амь зуудаг нэгний 3 болон 4 дэх үеийн ач зээ нь хулгайн сэдлийг өвлөж төрнө. Учир нь амьдарсан үйлийн бүх мэдээлэл ГЕН-д хадгалагддаг. Амьдрал нь хангалуун байсан ч хулгай хийнэ. Үүнийг Америкчууд суут хүмүүсийн удам, хулгайчийн удам 2-ыг харьцуулан судалж нотолсон байдаг.

 

Төрүүлсэн үрээ хөсөр хаясан бол, хэвлийд нь “алсан” бол дараагийн удамд үр хүүхэд өгөхөө болино. Анхны үрээ авахуулсан нь байтухай авсан нь буюу хэвлий дэх үрийг “цаазлагч” эх баригч хоёр ч эмэгтэй үр хүүхэдгүй амьдарч байгааг би мэдэх юм.

Харахад нэг л их цагаан халад өмссөн аврагч мэт ч цаад ажил нь хүний амь егүүтгэгч байхаар ямархан мөр үлдэх вэ? Мөнгө өгч шалан, зовлон хэлж уйлагналаа ч өөрт тусах үйлийн үрийг мэдэж байгаа хүн хэзээ ч хар мууд гар дүрэхгүй. За, энэ бол хүмүн болж төрсний нэг дэх хариуцлага.

Хүн бүр өөрийгөө хэн бэ ямар үйлийг дүүргээд буцах ёстой юм, юугаар яаж мөрөө үлдээх вэ? гэдгээ тэр бүрий мэддэггүй. Монгол ухаанд “Хөөс мэт арилах мөртэй, шүлс мэт хатах артай “байхыг ихэд цээрлэдэг байсан ч мэдвэл зохихуй, тархин гэгээрэл гээч алдагдсанаас гэдсээ цатган аж төрөх хижийн амьдрал нүүрлэсэн гэлтэй. Тэгвэл би ер юунд дуртай вэ? гэдгээ эхлээд тандмаар. Юу хийвэл,  юу хийхийн тулд заяагдсан вэ? гэдгээ олж мэдэх.

Таван настай жаал хүү Ф.Киркоровыг зөнч Ванга “Их алдартай хүн болно, гарт нь гялалзсан төмөр байна” гэж хэлсэн нь Оросын супер од болохыг зөгнөсөн хэрэг мөн ч гялалзсан төмрийн учрыг тайлж чадаагүй бол төөрөлдөх жишээний.

 

Энэ бол удмын үрс балчруудаа төрөхөд нь шинжээд хэн болох заяатайг нь онгодууд хэлээд өгчихдөгтэй адил юм. Удмын онгод өнөөхөндөө үгүй бол Монголчууд нийтээрээ шинжиж чаддаг арга болох “Домчийн судар” дахь Оройн хүрдний 9 дэлбээ хэрхэн хөгжсөнөөр хэн болохыг нь,

юунд авьяастайг нь 7 болон 9 настайд нь чиглүүлдгээс авахуулаад сэвлэг үргээх үеийн таних арга, үг хэл, үйл хөдлөл гээд олон зүйлээр тандаж, дурыг дагуулан хөглөхөд хангалттай.  Ингэснээр өөрийгөө болон үр хүүхдийнхээ хэн байхыг та эрт илрүүлж чадна.

Тиймээс л сэхээрэл, гэгээрэл нь өөрөө амин зуулгын арга болж эхэллээ. Халаасандаа мөнгөтэй биш, тархиндаа номтой хүн л хүн шиг амьдардаг нийгэм тул ухамсар биеэ мэдлэгээр тэтгэх нь удаах хариуцлага мөн. Дараагийн нэг чухал зүйл бол мөр үлдээх. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах нэрийг өөрөө гэдэг.

Эзэн хаан шиг, Ард Аюуш шиг, Инжинаши шиг үйл хэрэг, оюуны бядаараа мөнхөрч барахүй ээ гэж үүнийг уншигч та бодож буй бол үлдэх үрдээ өөрийгөө нээх, олох, таних боломжийг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Энэ нь таны л мөр , таны л үргэлжлэл.

Хөх толбо гэх бусад үндэстнээс ангид хүчирхэг ГЕН тээсэн үрсийн түүх мөнхөд үргэлжлэх нь дээрх 3с ихэд шалтгаална. Учир нь “Өвөг дээдэс бол өнгөрсөн түүх. Бид ч өвөг дээдэс болох ч яг одоо энэ цагийн түүхийг бүтээж сууна. Харин үрс минь ирээдүйн түүх”г бүтээгчид. Мянган мянгандаа Монгол түүх тасардаггүйн учиг үүнд бий.

Энэ эрдэмтэн сүнс гээчийг мөн сайхан хэлжээ. Гэтэл “хайрт” ШУ маань яагаад цэрвээд байдаг юм бол оо.  “Матери бол анхдагч буюу Мөнхийн Гэрлээс буй болсон юм. Матери бол Гэрлийн хязгааргүй олон хэлбэрийн илэрхийлэл …” Никола Тесла. Өвгөдийн мэдлэг рүү дөхөж л явна гэх үү дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!