Амьдралд сайн нь ч, муу нь ч болоод л өнгөрдөг. Болоод л өнгөрөх зүйлд бүү сэгсэгнэж онгир, бүү гуниж гутар. Бүгд л цаг зуурын асуудал. Амьдралыг дагаж бүү савлаад бай. Хиймортой тэнгэртэй байж өөрийн орон зайн даа л бай. Аав ээж тэнгэртээ явчихна.
Ах дүү нар амьдралаа л бодно. Үр хүүхэд цаг нь болохоор үүрнээсээ ниснэ. Эцсийн эцэст миний дэргэд ХАНЬ минь л үлдэнэ. Та сөрөг бодолтойгоор эерэг амьдралыг туулж чадахгүй. Харилцааг төгсгөдөг таван шалтгаан:
- Дахин дахин давтагдсан шүүмжлэл
- Олон удаагийн доромжлол, ёжлолоос авсан мэдрэмж
- Үргэлж өөрийгөө өмгөөлж хамгаалах
- Харилцааны дутагдал, хомсдол
- Өөрийгөө засаж өөрчлөхгүй байж хийсэн муу үйлийнхээ төлөө хий хоосон уучлал гуйлт.
Сайн ханьтай болох гэж биш, өөрөө хүний сайн хань нь бай. Та 2 бие биеэн дээ уусан илүү аз жаргалтай болж, амьдрал цэцэглэх болно. Эзэн нь хичээвэл заяа түшнэ гэж энэ буй. Үрэх мөнгөтэй биш, тэвэрч үнсэх үртэй хүн л хамгийн баян.
Мэдэхгүй хэлтэй, өөрийн биш шашнаас аврал гуйж байхаар мөнх тэнгэрээс ивээл эрч хүч гуй. Тахилгат Их хайрхадуудынхаа эзэнд лус савдгуудаас өршөөл энэрэл гуй. БууЭрИл ДээдЭс эмгэд, өвгөдийнхөө эрчимд үрсийнхээ ирээдүйг даатга. Эвий дээ эвий. Эмэгтэй хүн тэвчиж тэвчиж эцэст нь уйлдаг.
Тэмцэж буй нь л энэ ш дээ. Бусдын лааг унтраалаа гээд, таны лаа илүү гэрэлтэхгүй. Сайхан халуун сэтгэлтэй байхад санасан бүхэн саадгүй бүтнэ. Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ заадаг. Хичээдэг хүн найдвар ярьдаг.
Залхуу хүн бүтэлгүйтэл ярьдаг. Өөрийгөө хайрлах, халамжлах, өөрийн аз жаргалыг эн тэргүүнд тавих нь ерөөсөө амиа бодсон хэрэг биш. Энэ хэрэгтэй зүйл байдаг. Чи өөрөө аз жаргалтай байдлыг мэдэрч мэдэж чадсан л бол бусдыг аз жаргалтай байлгаж чадах юм.
Амьдрал маш богино тэгэхээр өөрийн их зангаа хаяж, хурдан уучилж, удаан итгэж, сэтгэлээсээ хайрлаж, чанга инээж бас чамайг инээлгэж буй зүйлээс хэзээ ч битгий татгалз. Бүхнийг эерэгээр хар, чи жаргалтай болно. Бүхнийг өршөөж уучил, чи илүү жаргалтай болно.
Бүхнийг энэрч хайрла, чи хамгийн жаргалтай нь байх болно. Хэрэггүй харилцаа холбоог тасалж, буруу зуршлаас салж, чанаргүй нөхөрлөлөөс зайлсхийж, өгөөжгүй ажлаа хүлээлгэн өгч, чамайг үнэлдэггүй хүмүүсээс зайгаа барьж, хөгжилтэй үдэшлэг байсан ч цаг нь болохоор гэртээ харьж сур. Сөрөг бодол, гунигт дурсамж, зовлон дагуулдаг харилцаа, муугаар нөлөөлдөг хүмүүсээс цаг тухайд нь ангижирч байх хэрэгтэй. Цаг нь болохоор бүхнийг орхиж сур.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj Сэтгэлээ Нээхүй