Home » “Хөх толбо”-ны нууц

“Хөх толбо”-ны нууц

by Aurora

Монголчуудын хөх толбоны тухай. Шинэхэн мэндэлсэн хүүхдийн бие дээр байх хөх толбыг Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас биеийн доод хэсэгт болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг. Энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог.

 

Хөх толбыг гурав ангилах ба жирийн хөх толбо нь голдуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно. Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна.

Үнэндээ энэхүү хөх толбо нь арилан алга болж байгаа бус бидний цусанд шингэж, бие махбодоор тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” буюу хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ.

Учир нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм. Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудыг хүч хэрэглэсний үр дагавар гэж андуурч хүүхдийн эцэг эхийг хуулийн байгууллагуудад шалгуулж байснаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ.

Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европын Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм. Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг.

Үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна.
Бүр эртний Монголчуудын нуруу нь нилдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!