Бидний бие организм төрөлхийн хоргүйжүүлэх чадвартай. Бидний биеийн ихэнх эрхтэн, тэр дундаа бөөр, биеийг цэвэрлэх, хорыг гадагшлуулах үүрэгтэй. Бөөр нь таван махбодийн усан махбодийг илэрхийлдэг.
Хоргүйжүүлэх олон арга дундаас хамгийн сайн нь ус сайн ууж, агаарт гарах, орой унтаж амрахын өмнө хөлийн дүрлэг хийж, хөлийн уланд орших био идэвхт талбайдаа иллэг хийх явдал юм. Хөлийн улны био идэвхт цэгэн иллэг нь таны биед гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.
Хоргүйжүүлэх амьдралын хэв маяг бол эрүүл амьдралын хэв маяг. Та хөлийн улны био идэвхт цэгэн иллэгийг тогтмол, байнга хийснээр таны биед хор бага хуримтлагдаж, та өөрийн эрүүл мэндээ ч сайжруулж байна гэсэн үг. Бид ердийн үед тогтмол хорьж чаддаггүй зүйлээ 48 цаг хорьж байгаад буцаад л эрүүл бус амьдралын хэв маягаа үргэлжлүүлдэг.
Тиймээс бид бодлоо өөрчлөн, хоргүйжүүлэх амьдралын хэв маягаар эрүүл амьдарч, тогтмол биеэ detox хийж байх хэрэгтэй. Учир нь бид байнга өөрсдөө ч мэдэлгүйгээр химийн хоронд өртөж байдаг. Тухайлбал агаар, хөрс, усны бохирдол юм. Мөн өдөр тутамд хэрэглэдэг химийн найрлага бүхий хортой бүтээгдэхүүнд шампунь, косметик, галд шатдаггүй даавуу, матраас PFC, хуванцар сав (BPA стирен), пестицидтэй хүнс зэрэг ордог.
1 удаа хөлдөө дарлага хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Хөлийн тавхайд орших бөөрний био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай. Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг.
Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Таван цул эрхтнээ эрүүлжүүлэх” жороос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо үзээрэй. Та өөрөө өөртөө оточ. Таны бие өөрийгөө анагаах увидастай. Видео бичлэг дээр дарж жороо сураарай.
Эх сурвалж: Gertee Massage