Бидний бие организм төрөлхийн хоргүйжүүлэх чадвартай. Хоргүйжүүлэх олон арга дундаас хамгийн сайн нь ус сайн ууж, агаарт гарах, орой унтаж амрахын өмнө хөлийн дүрлэг хийж, хөлийн уланд орших био идэвхт талбайдаа иллэг хийх явдал юм. Хөлийн улны био идэвхт цэгэн иллэг нь таны биед гайхалтай сайн нөлөө үзүүлнэ.
Хоргүйжүүлэх амьдралын хэв маяг бол эрүүл амьдралын хэв маяг. Та хөлийн улны био идэвхт цэгэн дарлага тогтмол, байнга хийснээр таны биед хор бага хуримтлагдаж, та өөрийн эрүүл мэндээ ч сайжруулж байна гэсэн үг. Бид ердийн үед тогтмол хорьж чаддаггүй зүйлээ 48 цаг хорьж байгаад буцаад л эрүүл бус амьдралын хэв маягаа үргэлжлүүлдэг.
Тиймээс бид бодлоо өөрчлөн, хоргүйжүүлэх амьдралын хэв маягаар эрүүл амьдарч, тогтмол биеэ detox хийж байх хэрэгтэй. Учир нь бид байнга өөрсдөө ч мэдэлгүйгээр химийн хоронд өртөж байдаг. Тухайлбал агаар, хөрс, усны бохирдол юм. Мөн өдөр тутамд хэрэглэдэг химийн найрлага бүхий хортой бүтээгдэхүүнд шампунь, косметик, галд шатдаггүй даавуу, матраас PFC, хуванцар сав (BPA стирен), пестицидтэй хүнс зэрэг ордог.
1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Шээсний замын өвчлөлийн аль ч тохиолдолд Дорно дахины анагаах ухаанд хөлийн улны био идэвхт цэгэн иллэгээр анагааж болно хэмээсэн байдаг. Хөлийн тавхайд орших бөөр, шээсний замын био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.
Хөлийн уланд дарлага хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо” жороос илүү дэлгэрэнгүйг суралцаарай.
Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо үзээрэй. Та өөрөө өөртөө оточ. Таны бие өөрөө өөрийгөө анагаах увидастай. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл засах гайхалтай арга бол хөлийн улны био идэвхт цэгэн дарлага юм. Видео бичлэгээ дагаж хийгээрэй.
Эх сурвалж: Gertee Massage