Home » Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг: Орцонд нь гурил орсон уламжлалт хоолоо хэрэглэж байгаарай

Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг: Орцонд нь гурил орсон уламжлалт хоолоо хэрэглэж байгаарай

by Aurora

Хүний амьдралын аль ч насанд агшин бүр үнэ цэнэтэй. Би залуу настай учир, эсвэл би хөгшин настай учраас гээд, өөрийн насаа болохгүй бүтэхгүйн шалтгаан болгоод, зовлонгийн шалтгаан болгоод, сайн сайхныг хийхгүй, бүтээхгүйн шалтгаан болгоод байх нь буруу.

Учир нь хүн амьд байгаа нь чухал. Тиймээс аль ч насанд амьсгалын тоо бүхэн чухал. Тэрхүү амьсгалын агшин бүрийг бие, хэл, сэтгэлээрээ өөртөө болон өрөөл бусдад хэрэгтэй үйлээр өнгөрөөх нь чухал. “Орцонд нь гурил орсон уламжлалт хоолоо хэрэглэж байгаарай!

Монголчууд байгаль, цаг уурын онцлог, хүний биеийн таван махбодын эрүүл, тэнцвэртэй байдлыг хангахуйц уламжлалт хоол хүнсийг хэргэлсээр иржээ. Тухайлбал, гурилтай шөл, бууз, хуушуур, бантан, боорцог, гамбир гэх мэт орцонд нь гурил орсон хоолыг өргөн хэрэглэдэг.

Гурил нь хүний биеийн бадганы тэнцвэрт байдлыг хадгалж, арьсыг зөөлөн байлгах, үе хоорондын бадган шингэнийг (барилдуулагч бадган) нөхөн төлжүүлж, шимжүүлэх зэрэгт чухал нөлөөтэй”.  Тосны дээд нь шар тос. Шар тосны эмийн чадал нь оюун ухааныг хурц сэргэг болгоно.

Ой санамжийг сайжруулж, нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүйн, хүртэхүйн үйлийг тодруулна. Бие махбодын илч, хүчийг нэмэгдүүлнэ. Насыг уртасгана. Бүх тосны дээдэд сайшаагдсан. Энэ бие элэгдэнэ, бүр үйрч үгүй болно.
Харин энэ биеэр үйлдсэн муу, сайн үйлийн үрийг элэгдэж устдаггүй сүнс хэзээ нэгэн цагт зовж, жаргаж эдлэнэ.
Тиймээс энэ биеэ агшин агшинаар сайн үйлээр л элээх нь ашдын амгаланд хэрэгтэй.

 

Эх сурвалж: Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг “Одонцэцэг эмчинй зөвлөгөө” номоос…

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!