Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Японы зэн философийн амьдралд хандах 10 гол зарчим-ыг хүргэж байна. 1. Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.2. KaizenТасралтгүй өсч дэвш.
Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг. 3. Wabi-Sabi Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч, төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.4. Gaman Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.
5. Ikigai Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай. 6. Shikita ga nai Хүлээн авч бас явуулж сур. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.
7. Shu Ha Ri Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг. 8. Shu Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах. 9. Ha Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх. 10. Ri Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах.
Эх сурвалж: Batchimeg NY