Home » Хөх нуур

Хөх нуур

by Aurora

Хөх нуур нь Баянхонгор аймгийн төвөөс 304 км, Гурванбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайд оршдог аймгийн үзэсгэлэнт нууруудын нэг юм. Цэнгэг усны нөөцөөрөө аймагтаа 2-т ордог.

Баянхонгор аймгийн хангайн чиглэлийн аяллын маршрутанд тэмдэглэгдсэн нуур юм. Завхан аймгийн Отгонтэнгэр, Архангай аймгийн Ноён Хангайн халуун рашаан, Тэрхийн цагаан нуур зэрэг газрууд руу явах замд байрлалтай.

 

 

 

 

Хөх нуур нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг, Өндөр Жаргалант уулын өмнөд салбар уулын оройд тогтсон нуур юм. Хөх нуур нь дундаа жижиг аралтай. Хавар, намар нуурын жижиг арал дээр төрөл бүрийн усны шувуу ирж үүрлэдэг. Нуурын эргэн тойронд төрөл бүрийн ховор эмийн ургамал ургадаг.

Тус нуур нь д.т.дээш 2649.0 метрийн өндөрт орших ба 17.2 км2 талбайтай, 12.8 км урт нуур юм. Эргийн шугамын урт нь 32.3 м. Түүний өргөн нь дунджаар 1 км, хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15 м, хамгийн их нь 43 м хүрнэ. Энэ нуураас Богино уулзварын гол эх аван Хар усны голд цутгадаг.

Эх сурвалж: mn.wikipedia.org

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!