…Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой. Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл: Биеийг тороос алдуулсан шувуу мэт Аглагийг шүт.
Хэлний үгийг хивийн зангиа мэт Алдралт үгүй боо. Урьдын хийсэн хилэнцээс Хор уусан хүн мэт хашир. Магад гарах буянт сэтгэлийг Амь мэт энхрийл.
-Сурталчилгаа-
Хилэнцэт нөхрөөс Аварга могой үзсэн мэт зайл. Буяны саданг Өөрийн толгой мэт өргө. Сэтгэлийн эрдмийг Яст мэлхийн гишүүн мэт нуу. Усгал зөөлөн занг Мөрний урсгал мэт ундраа. Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ.
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ. Олон хамаг амьтанд сал онгоц мэт Боол сэтгэлийг барь. Тангараг цааз хоёрыг Шил толь мэт хайрла. Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул. Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд. Буруу бол хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд. Хилэнц болох бол буян мэт боловч тэвч. Үлгэрлэвэл: Хүнтэй адил боловч Ороолон бол бүү учир. Галзуутай адил загнавч Дээдэс төрөлхтөн бол шүт. Түүнчлэн, билиг буй бөгөөс Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
-Сурталчилгаа-
Сүсэг буй бөгөөс Адис үл гарах юм нэг ч үгүй. Хичээнгүй буй бөгөөс Үл бүтэх юм нэг ч үгүй. Бодь сэтгэл буй бол Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!