Home » Хүүхэд өсгөхдөө анхаарах 9 зарчим

Хүүхэд өсгөхдөө анхаарах 9 зарчим

by admin
0 comments

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүүхэд өсгөх 9 зарчим-ыг хүргэж байна.

1. ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙГААРАЙ. Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс. Яагаад гэвэл, тэд маш гэмгүй, ариун, бурханлагт хамгийн ойр оршдог.

Та тэдний ээж аав учраас тэд таныг хүндлэх ёстой гэж бүү албадаарай. Эхлээд та хүүхдээ хүндэл, тэгээд тэд эргүүлээд таныг хүндэлнэ. 2. ХҮҮХДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД НЬ ДУРТАЙ БАЙГААРАЙ Хүүхэд алдаа гаргах эрхтэй. Хаана ямар алдаа гаргаснаа олж харахад нь туслаарай. Алдаа гаргахад муу юм байхгүй, хүн алдаанаасаа суралцдаг, нэг алдаагаа харин олон бүү давтаарай гэж захиарай.

-Сурталчилгаа-

3. ТЭДНЭЭС ТОМ ХҮНИЙ ЗАН БАЙДЛЫГ БҮҮ ХҮЛЭЭГЭЭРЭЙ. Хүүхдүүд бол том хүмүүс биш. Тэднийг том хүн шиг байх ёстой гэж бодсны хэрэггүй. Тэд чинь хүүхдүүд! Тэд юмыг огт өөрөөр олж хардаг. Тэдэнд хүүхдээрээ байх эрхийг нь өг. Яагаад гэвэл, хүүхэд нас хэзээ ч эргэн ирдэггүй.

4. ХҮҮХДҮҮД ТАНЫ ӨМЧ БИШ. Том хүнд өнгөрсөн гэж байдаг бол хүүхдэд ирээдүй гэж байдаг. Ирээдүйд тэд танд нийцүүлэн амьдрахгүй. Тэд өөрийгөө сонсож сурах ёстой. Ингэж байж тэд эрх чөлөө, хариуцлага, аюул осол, эргэлзээ гэдгийг таньж мэднэ. Бас өөрийнхөөрөө амьдрана.

-Сурталчилгаа-

5. ХҮҮХЭД ЧИНЬ ТАНЫ БИЕЛЭЭГҮЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ТӨРӨӨГҮЙ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ баян, алдартай, бусдад хүндлэгдсэн байгаасай гэж хүсдэг. Тэд хүүхдээрээ дамжуулан өөрсдийн биелээгүй хүслээ хэрэгжүүлэх гэдэг. Хүүхэд тэдний үргэлжлэл байгаасай гэдэг. Гэтэл хүүхэд өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн хувь чанартай, өөрийн гэсэн цэцэглэлтийг тээж явдаг. Үүнд бүү саад болоорой.

6. МОДОН ДЭЭР АВИРАХ ЯМАР САЙХНЫГ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТА ХҮҮХЭДДЭЭ АВИРАХАД НЬ ТУСАЛНА Томчууд хүүхдийн нүдээр Ертөнцийг хардаггүй. Хүүхэд модон дээр гарах гэж оролдоно. Та шууд айна. Унаад хөлөө хугалж магад, гэмтэж магад гэж бодно. Хэрэв та юмыг яг хүүхэд шиг хардаг байсан бол модон дээр авирах ямар сайхныг ойлгох л байсан.

7. ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД ХАМГИЙН УХААНТАЙ БАЙДАГ. Эцэг эхчүүд дуулгавартай хүүхдэд дуртай. Гэхдээ дуулгавартай хүүхдүүд тэнэг байдаг. Сахилаггүй хүүхдэд багш нар дургүй, эцэг эхчүүд нь зовдог. Тэд нэг бол бусдад бууж өгч амьдрана, нэг бол өөрийнхөөрөө байж бусдын өмнө өөрийгөө буруутай гэж бодон амьдрана. Хамгийн ухаантай хүмүүс ингэж амьдрах гунигтай шүү дээ.

8. ХҮҮХЭД БҮР АГУУ БОЛОМЖ ЧАДАВХИТАЙ ТӨРДӨГ. Гол нь үүнд нь саад болохгүй байх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй, туслах хэрэгтэй. Суутнууд цөөн төрдөг учраас цөөхөн байдаг юм биш, тэд нийгмийн тогоонд чанагдахаас зайлсхийх нь ховор байдаг учраас цөөн байдаг.

9. ХҮҮХЭД БОЛ ТАНАЙ ГЭРТ ҮҮРЭЭ ЗАССАН ҮЛ МЭДЭХҮЙГЭЭС ИРСЭН ЗОЧИН. Үүнд нь талархаж сураарай. Хэрэв та хүүхдээ үнэхээр хайрладаг бол өөрийн санаа бодлыг түүнд тулган хүлээлгэхгүй. Таны хүүхэд эрүүл энх, амар амгалан байг.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: АНИРГҮЙ ТӨВ бясалгалын сургууль

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье