Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ.
Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа хэлж өгөх нь тустай.
-Сурталчилгаа-
Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг. Ус , гол руу нулимж үл болно. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй. Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх.. Эмэгтэй хүн завилж сууж болохгүй. Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
Сүүнд түүхий мах хийж болохгүй. Болсон идээнээс заавал амсах. Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх. Айлд хумсаа авах цээртэй. Айлд үсний сэвээ хаях цээртэй. Сэвийг галд хийх цээртэй. Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
-Сурталчилгаа-
Харуй бүрийгээр хог гаргах цээртэй. Эх рүүгээ муухай харах цээртэй. Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй. Хаалга түшиж зогсох цээртэй. Гэрийн багана түшиж зогсох цээртэй. Баганын зовлон халдана гэх. Тургих цээртэй. Бороо орно гэхэ. Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!