Эрхэм уншигч Та бүхэндээ өвгөдийн сургаалаас хүргэж байна. Амьсгалахад төвөггүй ажлаа хий. Хийх гэж буй зүйлийнхээ утга учрыг маш сайн мэд! Бүх зүйлийг чин сэтгэлээсээ жаргаж хий! Жаргаж хийсэн зүйл жаргал дуудна.
-Сурталчилгаа-
Зовж хийсэн зүйл зовлон л дуудна. Өөрийгөө ол. Өөрийгөө хайрла. Өөртөө үнэнч бай. Бүх зүйл өөрөөс эхлэлтэй өөрөөс өрнөлтэй өөрөөс төгсгөлтэй. Үнэн бай!
Авах гээхийн ухааныг ажиглан мэд! Бүх асуултын хариулт чамд л бий! Дэлхий дээрхи хүн бүр ижилхэн дээд, доод гэж үгүй өөрийгөө танисанаараа л ялгагдана. Худал хуурмаг хамгийн аюултай. Бодлынхоо боол бүү бол. Өгч байж ав.
Суларсан тархинаас сул үг гарна.
Цэгцэрсэн тархинаас цэцэн үг урсана. Битгий яар, яарвал ядардаг, ясандаа тултал зовдог. Цагийн юм цагтаа цааш нааш татаж болдоггүй. Бүх зүйл хэмжээ хязгаартай. Тэнгэрт ам гарсан бол биелүүл хэн үнэн байна түүнийг тэнгэр танина.
Аливаа зүйлийг хүчээр бүү хий арга эвийг нь ол. Өнгөрснийг орхи, ирээдүй рүү бүү яар, одоо цагтаа төвлөр.
Эцэг эхийн үйлийн үр үлдэх үр хойчоор гарна зөв амьдар! Уул ухахаар, Ухаанаа ух. Боломжгүй зүйл гэж үгүй. Монголоороо бай.
-Сурталчилгаа-
Бусдад юу хүснэ буцаад чамд ирнэ. Дан тархиа дагаж болохгүй, дан зүрхээ дагаж болохгүй. Тархиараа үнэн, худал зөв, бурууг шүүж зүрхээрээ мэдэр. Өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг хайрлана гэж үгүй. Эргэлзээд эргүүлгэ бүү үүсгэ.
Зорьсон бол зорисон шиг тэмүүл.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Хөх өвгөдийн захиас